Нэгдүгээр ангид элсэн орж буй сурагчдын цахим бүртгэл өнөөдөр өндөрлөнө. Гэвч бүртгэл хангалтгүй байгаа учир цахим бүртгэлийг наймдугаар сарын 26-ны 17:00 цаг хүртэл сунгахаар болсон талаар Боловсролын Мэдээллийн Технологийн Төвийн хэлтсийн дарга Д.Үнэнбат дурдлаа.
Нийслэлийн хэмжээнд л гэхэд нэгдүгээр ангид элсэн суралцах 40.330 хүүхдийн 47.5 хувь нь бүртгэлээ баталгаажуулж, сургуульдаа элсээд байна. Улсын хэмжээнд мөн ялгаагүй бүртгэлийн явц хангалтгүй дүнтэй байгаа юм. Энэ нь эцэг, эхчүүд сурагчдын бүртгэлд ач холбогдол өгөхгүй байгаатай холбоотой гэж албаныхан үзэж байна.
Www.parent.edu.mn цахим хуудсанд нэгдүгээр ангид элсэж буй нийт сурагчдын 89 хувийнх нь мэдээлэл байршаад байгаа юм. Цахимаар бүртгүүлэх боломжгүй бол наймдугаар сарын 29-нийг хүртэл сургуулиуд дээр уламжлалт аргаар сурагчдыг бүртгэх юм байна.
Эцэг, эх та гэр болон ажлынхаа хамгийн ойр аль нэг сургууль дээр очиж, хүүхдээ бүртгүүлэх боломжтойг албаны хүн дурдлаа.
Жишээлбэл, та Баянзүрх дүүрэгт амьдардаг таны хүүхэд Сүхбаатар дүүрэгт бүртгүүлэх ёстой бол гэртээ ойр байрлах аль ч сургууль дээр очиж, хүүхдээ бүртгүүлэх боломжийг энэ удаа олгож байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Та бүхэнд энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. Фортис эмнэлэг бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com