СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2021-08-25

Эмнэлгээр үйлчлүүлэхдээ ЭМД-ын хөнгөлөлт эдлээгүй тохиолдолд буцаан олголт авах боломжтой

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь өнөөдрийн байдлаар улсын болон хувийн хэвшлийн 2528 эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байна.

Үүнээс төрийн өмчийн 72, хувийн хэвшлийн 190, рашаан сувилал 43, эмийн сан 1700, өрх, сум, тосгоны 523 эрүүл мэндийн байгууллагууд байна.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 03 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээр иргэн-даатгуулагчид эрүүл мэндийн 16 төрлийн тусламж, үйлчилгээг төрийн өмчийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдээс гадна хувийн хэвшлийн гэрээт эмнэлгүүдээс авч, даатгалын хөнгөлөлт эдлэх боломжтой болсон.

Иргэн-даатгуулагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан ЭМБ-аас тусламж, үйлчилгээг авахдаа ЭМД-ын сангаас төлбөрийн хөнгөлөлт эдэлдэг бөгөөд тусламж, үйлчилгээний зардлыг өөрөөс гаргасан тохиолдолд эрүүл мэндийн даатгалын тухайн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8-д заасны дагуу тухай Эрүүл мэндийн байгууллагад үйлчлүүлсэн төлбөрийн баримтыг хавсарган өргөдөл гарган тусламж, үйлчилгээний зардлыг 30 хоногт буцаан авах боломжтой.

Харин тухайн байгууллага буцаан олголтыг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт өргөдөл гаргах боломжтой юм.
Өнөөдрийн байдлаар ЭМДЕГ-т буцаан олголттой холбоотой асуудлаар өргөдөл гаргасан .
Түүнчлэн ЭМДЕГ-аас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулсан боловч иргэн-даатгуулагчдаас тусламж, үйлчилгээний зардлыг гаргуулсан, гэрээг хэрэгжүүлэн ажиллаагүй зөрчлүүдийг гаргасан эрүүл мэндийн байгууллагуудад газар дээр нь хяналт, шалгалтын ажлыг явуулж байна. Цаашлаад гэрээт байгууллагуудын зөрчлөөс хамааран гэрээг түр хугацаанд түдгэлзүүлэх, санхүүжилтийг хасах улмаар гэрээг цуцлах хүртэлх арга хэмжээг авах юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

news
2 жилийн өмнө
197.211.58.68

Та бүхэнд энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. Фортис эмнэлэг бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.