Дэлхийд алдартай улс төрчид, урлаг соёлын эрхмүүдийн нэрээр нэрлэсэн хуурамч хаяг сошиалд олонтаа. Твиттер компани үүний эсрэг тэмцэж цэвэрлэгээ хийсээр байна.
Хамгийн сүүлд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины нэрээр нэрлэж, түүний хувийн хаяг гэж бусдад итгүүлж байсан хуурамч хаягийг хаажээ. @putinRF_eng гэсэн хаягийг хуурамч болохыг Оросын албаны хүмүүс Твиттерт мэдээлсэн байна.
Уг хаягийг 2012 оны 11 дүгээр сард нээж, түүнээс хойш сая дагагчтай болоод байжээ. Ихэвчлэн Ерөнхийлөгч Путинтэй холбоотой Засгийн газрын мэдээг нийтэлсээр иржээ.
Эх сурвалж: www.reuters.com