Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 12 дугаар байрны орцны тагтны бетон хийц машин дээр унасан явдал өчигдөр гарсан юм.
Дуудлагын дагуу тус дүүргийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, хорооны албан хаагчид хамтран ажиллажээ. Орчны болон оршин суугчдын аюулгүй байдлыг хангахын тулд тагтны бетон унах эрсдэлтэй хэсгийг засаж, дахин унахааргүй болгон зассан байна. Хуучны угсармал байрын орцны гадаах хэсгийн бетон дээр байнга хог шороо овоолж түүнийг нь цэвэрлээгүйн улмаас чийгэнд автаж, гагнаж бэхэлсэн арматур нь зэв идсэнээс унасан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ мангар бөх приус байна тэ, дээр бетон унаад ч яагаач гүй гээл зар тавьбал манайхан авна даа.