Улсын ерөнхий прокурорын газраас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татан шалгаж байгаа талаар мэдээллээ.
Тодруулбал, Улсын ерөнхий прокурорын газраас "Ц.Элбэгдоржийг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгоогүй болно" гэж мэдэгджээ.
Энэ талаар УЕПГ-аас тодруулахад "Энэ хэргийг манайх шалгаад удаж байгаа. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээгээр Ц.Элбэгдоржийн хэрэг замхарлаа, шалгахаа больсон гэсэн ташаа мэдээлэл гарсан. Хэргийг УЕПГ үргэлжлүүлэн шалгаж байгаа гэсэн юм.
Монгол Улсын Засгийн газар "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах давуу эрхээсээ татгалзаж, хувийн аж ахуй нэгжид худалдан авах боломж олгосон байдаг. Тухайн үед Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Түүнийг УЕПГ-аас тус хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаад удаж байгаа бөгөөд хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Наадахын чинь хүн нь гээд өөр шиг намхан сэхцэн нэг амьтан байгаа даа. Анх эрдэнэтд бүх шахаа энээ тэрээг хийдэг байсан. Одоо зүгээр хүн оролдвол алчихна гээд л мөнгөөр хуулийг авчихаж болдог гээд нэг нэмхэн нөхөр байгаадаа тэрийг олж бариад хөрөнгийг хураавал улсын 10 жилийн төсөвтэй тэнцэх мөнгөтэй хүн байгаадаа. Даанч МАН-д мөнгө өгчихвөл хууль үйлчлэхгүй л дээ.
Шахаагаар баяжсан нөхдүүдийг өнөрөө л хашраадаг. Даанч сүүлийн үед МАН-тай сүлбэлдээд байдаг болсон байна лээ.
Уг нь энэ хэдэн луйварчдын пакт их л тодорхой харагдах юм ингэж л их удах юм байхдаа
АСЕМ ын луйвар монгол улсын төсвийн мөнгөөр төрийн тэргүүнүүдийг худалдаж авах гэсэн төгс залилан байсан юм, цагаан гэх хар хулгайч зочид буудоуудыг 20% иа өг гээд шууд авч байсан
Удахгүй хэрэгсэхгүй болгоно урвагчдад цаазын ял ч багадна
Яасан шалгаж дуусдаггүй хэрэг вэ. Шалгасаар байтал нөгөө хөөн хэлэлцэх хугацаа нь боллоо гээд хэрэгсэхгүй болох байхдаа. Ажил хийх гэж мөн гурилдах юм даа хөөрхий. Уг нь шалгаж ядах юмгүй л баймаар. Шалгасан нэрийдлээр өдөр хоногийг хий дэмий өнгөрөөх юмаа хуулийнхан. Борчуудыг бол аль хэдийн шоронд.
Энэ худал байх аа, эзнээ урдаг нохой байхгүй биз. Элбэгдоржид нүглийг нь хүлээлгэх хүн хуулийнхан дотор байхгүй. Олон түмнийг хуурах гэсэн санаа болов уу даа.