Хадлан, тэжээл бэлтгэх оргил цаг тохиож байна. Гэвч хадлан, тэжээлийн маргаан малчдын дунд тасрахгүй гарах болжээ. Ялангуяа Дорнод, Сүхбаатар аймгуудад хадлангийн маргаан гарч, малчид бэлчээр, талбайгаа хамгаалах тэмцэлд гарчээ.
Тухайлбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7-р багийн Эргэцийн хөндийд 50 гаруй малчин өвөлждөг ч өөр аймаг, сумдын зарим иргэд том машин, техниктэй ирж, малчдын хадлангийн талбайг дээрэмдэж хадах болжээ.
Тиймээс малчид эсэргүүцлээ илэрхийлэн, талбайгаа хамгаалан хонон, өнжин маргаан үүсгэжээ. Уг нь сум, орон нутгийн зүгээс гадны иргэдэд хадлан хадах зөвшөөрөл өгөөгүй ч мэргэжлийн хяналтын байгууллага ажлаа хийхгүй байна гэж иргэд үзэж байна. Тиймээс хууль бусаар хадлаан хдаж, малчдад хүндрэл, чирэгдэл учруулж буй иргэдэд хариуцлага тооцож, техник хэрэгслийг нь улсын орлого болгох хэрэгтэй гэж малчид үзэж байгаа ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.