СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-08-22

Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу зорчихгүй байхыг анхаарууллаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Улсын хэмжээнд сүүлийн өдрүүдэд их хэмжээний усархаг бороо үргэлжлэн орж байгаагаас олон улс, улсын чанартай авто зам, тэр дундаа А27 замын хөвөө усанд угаагдаж, их, бага хэмжээний эвдрэл үүсээд байна.

Цаг агаарын аюулт үзэгдэл, борооны үерийн гамшгаас нийт ард иргэдийг хамгаалах үүднээс Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу, мөн орон нутгаас Улаанбаатар хот руу онцын шаардлагагүй бол хөдөлгөөнд оролцохгүй, явахгүй байхыг онцгой сэрэмжлүүлэн анхааруулж байна.
Шуурхай ажлын хэсэг холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж байгаа болно хэмээн Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.