2021 оны Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан 03 дугаар тогтоолд Өндөр өртөгтэй оношилгооны нийт зардлын 70 хувийг ЭМД-ын сан хариуцахаар тусгасан. Харин үлдэгдэл 30 хувийг даатгуулагч өөрөө хариуцан хамтын төлбөрөөр төлөх юм.
Уг журмын дагуу Дурангийн ажилбарын нийт зардал 150,000 төгрөгийн 70 хувь болох 105,000 төгрөгийг ЭМД-ын сангаас, үлдсэн төлбөрийг даатгуулагч өөрөө хариуцна.
Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцах юм.
Иргэн-даатгуулагч та өндөр өртөг бүхий оношилгоо, шинжилгээг ЭМДЕГ-тай гэрээт улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад хийлгэх боломжтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.