Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон бусад удирдлагын багаас 2024 он хүртэл түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна.
Хотын дарга "Нийслэлийн авто машины тоо жилд 80 мянга орчмоор нэмэгдэж байгаа бөгөөд нийт авто замын 78 хувь түгжрэлтэй байдаг гэх тооцоолол бий. Үүнтэй уялдуулаад түгжрэлийг бууруулахад зориулан улсын төсвөөс 420 тэрбум төгрөг зарцуулах тогтоол гарсан. ТЭЗҮ, бичиг цаас нь ном журмын дагуу, хуулийн хүрээнд бүрдсэн хэрэгжих ажлуудыг Сангийн яамнаас санхүүжүүлээд явна. Нийслэл хотын 2022 оны төсвийг сая Сангийн яаманд хүргүүлсэн. Есдүгээр сарын 15-н хүртэл нарийн жижиг хэсгүүд дээр ажиллана.
Түгжрэл үндсэндээ их тойруу дотор байгаа учраас төрийн байгууллагууд, худалдааны байгууллага, хувийн хэвшлээ энэ бүсээс гаргах асуудлаар уулзалтын ширээний ард сууна.
Үүний дараа дэд төвүүдээ барьж байгуулна. Дараагийн ээлжинд дагуул хотуудыг байгуулах нь түгжрэлийг бууруулахад хамгийн том нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа.
Жил тутам 80 мянга ормоор авто машины тоо нэмэгдсээр байвал 2025 он гэхэд 24.3 их наяд төгрөгийн алдагдлыг шууд болон шууд бусаар хүлээнэ. Түгжрэлийг бууруулах чиглэлээр таван цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа.
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 400-500 автобусыг шинэчлэх шаардлагатай.
Хууль эрх зүйн чадамжгүй, санхүү төсвийн хангалтгүй байдлын улмаас сүүлийн 30 жилд нийслэлд гажуудал үүссэн. Сүүлийн 20 жилд батлуулж чадаагүй нийслэлийн эрх зүйн тухай хуулийг сая баталлаа. Иргэдээс санал хотын 9 сарын 15-наас 23 УИХ 45 төлөөлөгч дүүргийн төлөөлөгч нар нийлээд иргэдээс санал асуулга явуулна. Тухайн тойрог тухайн хэсэг, нэгж дээр нь юу хэрэгжих ёстой, юу хэрэгтэй талаар асууна. Улаанбаатар хотод өөрийн гэсэн дүрэм, стандарт байх ёстой. Цаашид хотын түгжрэлийг бууруулахад хиймэл оюун ухааныг ашиглана.
Манай хотод бухимдуулж байгаа олон асуудал байгаа. Тийм учраас барилгын норм, норматив, замын стандартууд бүгд өөрчлөгдөж байж энэ шинэ хууль эрх зүйтэй дүрэм журам стандартууд хоорондоо нэг багц эрх зүйн зохицуулалт болж манай Улаанбаатар хотын нийгмийн харилцаа буюу эдийн засаг бусад харилцаануудыг зохицуулж явна.
Үнэхээр манай хотод хийж хэрэгжүүлэх, иргэдийг бухимдуулж байгаа асар олон зүйл байгаа. Тийм учраас 30 жилийн хугацаанд хуримтлагдсан зүйлийг нэг сарын дотор нэг жилийн дотор бид нар бүрэн бууруулна гэж хэлэх нь өөрөө утгагүй асуудал.
Тийм учраас эрх барьж байх хугацаанд энэ дөрвөн жилийн хугацаанд мөрийн хөтөлбөрт туссан ажлаа бид нар тултал нь хийнэ. Би Улаанбаатар хотын захиргаанд авлига, хээл хахууль орооцолдсон нэг ч хүн байх ёсгүй гэж үздэг. Компаниудыг дэмжих үүднээс хуруугаа ч дүрж болохгүй. Тэгвэл хуруугаар таслуулна шүү гэж хэлж ярьж, зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Аливаа хүн нэр хүндээ эрхэмлэж явах ёстой" гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.