СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2021-08-20

🔴 LIVE: М.Болдсайхан: ЭЕШ-ын англи хэлний материалын 70 хувь нь алдаатай байх боломжгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

ЭЕШ энэ сарын 19-нд эхэлж, Монголын түүх, Англи хэлний хичээлээр шалгалт авсан. Гэвч шалгалт өгсөн сурагчдын зүгээс Англи хэлний шалгалтын материалын 70 хувь нь алдаатай байсан гэх зүйлийг олон нийтийн сүлжээнд бичиж эхэлсэн. Тэгвэл уг асуудлаар БҮТ-ийн ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.

М.Болдсайхан: 10 хичээл тус бүр дээр шалгалтын материалыг туршлагатай дунд сургуулийн болон их дээд сургуулийн хоёр багш нэг сарын хугацаанд боловсруулдаг. Шалгалтын даалгавар боловсруулах үед гар утас, интернет ашигладаггүй байгаа. Дунд ангийн багшийн хувьд сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулгад багтсан даалгаврыг боловсруулдаг. Үүнийг их дээд сургуулийн багш хэл зүй, агуулгыг хянадаг байгаа. Ингээд боловсруулсан даалгаврыг их дээд сургуулийн багш гурав дахь хяналтыг тавьдаг.

Энэ жилийн хувьд дөрөв дэх хяналт хийлгэх үүднээс их дээд сургуулийн мэргэжлийн багшийн хяналтыг 10 хичээл тус бүр дээр хийлгэсэн. Тэгэхэд агуулга, хэл зүйн ойлгомжгүй байдал гараагүй гэж дүгнэсэн.

. Жил бүр ЭЕШ-ын даалгавартай холбоотой гомдол гардаг. Өөрсдийнхөө хүссэн оноог авч чадаагүй хүүхдүүд алдаа гарлаа гэж ярьдаг.

Шалгалтын даалгаврын бүх үнэлгээ гаргасны дараа цахим хэлбэрээр бүх хичээлийн даалгаврыг байршуулна. Даалгавар тус бүрийг сурагч нар хэрхэн бөглөсөн талаар нарийвчлан тайлагнаж оруулна.

Монголын түүх хичээлийг 1696 шалгуулагч сонгосон ч 1258 нь шалгалтад орсон байна. Шалгалтад оролцоогүй сурагчдын ихэнх нь өмнөх онуудын төгсөгч байсан.

ЭЕШ-ын Англи хэлний хичээлийг 24868 шалгуулагч сонгож, тэдний 22385 нь шалгалтад орлоо. . Одоогоор ЭЕШ-ын үеэр гар утас авч орсон гомдол гарсан. 39 дүгээр сургууль дээр шалгалт өгч байгаа сурагч гар утсаа нууж авч орсныг хяналтын багш илрүүлсэн байгаа. Одоогоор хянаж, шалгаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.