СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-08-20

🔴 LIVE: ЭМЯ: Гурваас дээш бүлгээс халдвар илэрвэл сургуулийг бүхлээр нь долоо хоног хаана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Covid-19-ийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2021.08.20) ээлжит мэдээллээ хийлээ.

Сүүлийн 14 хоногт улсын хэмжээнд дельта вирусийн тохиолдол нэмэгдэж байна. Иргэдийн хувьд зуны улиралд халдвар хамгааллын дэглэмээ баримтлахгүй байх тохиолдол гарч байна. Хичээл сургууль эхлэх гэж байгаа эгзэгтэй үед хариуцлагатай байхыг зөвлөлөө.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Баярболд: Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал өчигдөр (2021.08.19) батлагдаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд мөрдөгдөх журмыг баталсан. Цар тахлын улбар шар түвшинд байгаа үед ямар арга хэмжээ авахыг зохицуулсан. . Цахимаар болон танхимаар хичээллэнэ. . Амны хаалттай хичээллэх боломжгүй биеийн тамир, дуу хөгжмийн хичээлийг онолоор заана. Сургуулийг 5/9 зарчмаар хичээллүүлж, 20-25 хүүхэд нэг ангид хичээллэнэ. Сургуулийн анги дүүргэлтийн асуудал тулгамдсан асуудал байдаг. Сургалтын хэлбэр цахимаар болон танхимаар хичээллэнэ.

Даваа гарагт халдвар авсан хүүхэд байлаа гэхэд 4-5 хоногтоо бусдад халдвар тараах эрсдэлээс хамгаална гэсэн үг.

Дельта вирусийн тархалт нэмэгдвэл 4/10 зарчмаар хичээллэнэ. Сургууль, цэцэрлэгт халдвар гарвал тухайн ангийг долоо хоног цахимаар хичээллүүлж, шинжилгээ авч танхимаар хичээллэх эсэхийг шийднэ. . Цар тахлын эсрэг вакцинд хамрагдаагүй 12-оос доош насны ангид нэг хүүхэд халдвар авбал ангиар нь долоо хоног цахимаар хичээллүүлнэ.

Харин 12-оос дээш настай ангиудад нэг ангиас гурван тохиолдол бүртгэгдвэл зайн хэлбэрт шилжинэ. Сургууль, цэцэрлэгийн бүх хаалгыг ашиглана. Аль болохоор хүүхдүүдийг уулзуулахгүй.

  • Тандалт судалгаа, хавьтал тодорхойлох баг ажиллана
  • Угааж цэвэрлэхэд хялбар, цөөн тооны тоглоом ашиглана
  • Эцэг, эхчүүд хувцас солих өрөөнд орохгүй, хүүхдийн хичээлийн хэрэгслийг угааж, цэвэрлэх
  • Янз бүрийн уралдаан тэмцээн, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй
  • Эцэг, эхийн хурлыг цахимаар хийх
  • Хичээл эхлэх, тарахын өмнө 10-15 минутын зөрүүтэй зохион байгуулах
  • Хүүхдийг унтуулахдаа хөл, толгой гэдэг зарчим баримтлах
  • Нэг хүүхэд, нэг ширээ, нэг ангид 20-25 хүүхэд хичээллэнэ
  • Сурагчдаар ангийн цэвэрлэгээ хийлгэхгүй
  • Ариун цэврийн өрөө ашиглах хуваарь гаргах
  • Цонх салхивчийг байнга онгойлгох
  • Цэцэрлэгт тусгай дугаарын утас ажиллуулах
  • Сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид масктай, цэцэрлэгийн хүүхдүүд маскгүй
  • Сургууль, цэцэрлэгийн дотуур байранд хүүхдүүдийг сод, давс, нимбэгний уусмалаар зайлах арга хэмжээг авна
  • Дельта вирусийн халдвартай нэг хүн дунджаар долоон хүнд халдвар тараах эрсдэлтэй. Тийм учраас бид маш хариуцлагатай байх ёстой.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.