СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-08-19

🔴 LIVE: "Хорт зуршилгүй 100 залуу" төслийн хүрээнд 100 залууг үнэ төлбөргүй архинаас гаргана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Залуучуудыг архи, тамхины хорт зуршлаас ангид байлгах үүднээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлэгтэй хамтран архи тамхины эсрэг эмчилгээ, цахим зөвлөгөөг 24 цагаар үнэ төлбөргүй үзүүлж эхэллээ.

Залуус та бүхэн хорт зуршлаас татгалзах тусламжийн утас 1800-1893 дугаарт холбогдох болон  “Хорт зуршилгүй залуу”  цахим хуудсаар зөвлөгөө, үйлчилгээ хүлээн авах, шаардлагатай тохиолдолд хэвтэн эмчлүүлэх бүрэн боломжтой боллоо.

10 гаруй жил архи уусан иргэн Т.С, Ж.Т нар "Хорт зуршилгүй 100 залуу" төслийн хүрээнд архинаас гарч байгаа тухайгаа ярьсан юм.

Т.С: Сүүлийн 10 гаруй жил архи уусан. Нэг жилийн өмнөөс Сайн Санаа Сайхан Сэтгэл гэсэн хөтөлбөрт хамрагдаад архинаас гарсан.. Эхэндээ найз нөхөдтэйгөө уугаад сүүлдээ гудманд таарсан хүмүүстэй ууж, сүүлдээ гудамжны гаруудтай нийлж уудаг байсан.

Ж.Т: Миний хувьд дээд сургуулиа төгсөөд эхэндээ найз нөхөдтэйгөө нийлж уудаг байсан. Ар гэр, эхнэр хүүхдээ зовоож байсан тохиолдол байгаа. Одоо архинаас гараад сайхан байна. Эхнэр, хүүхэдтэйгээ буцаж нийлэх гээд явж байна. Гэр бүлтэйгээ байна гэдэг хамгийн сайхан юм байна.

-Архинаас гаргах эмчилгээнд хамрагдсаны дараа дахин архинд ордог гэдэг. Энэ тал дээр?

Т.С: Энэ хөтөлбөрийн эмчилгээ маш сайн одоо ч бид нар эмчилгээндээ хамрагдаж байгаа. . Архи уудаг байхад надад хэн ч итгэдэггүй байсан. Миний хувьд бага насны хоёр хүүхэдтэй. Хоёр хүүхдийнхээ итгэлийг алдахгүйн төлөө хичээх болно.

Ж.Т: Залуучууддаа хандаж хэлэхэд архи ууснаар бага багаар эхнэр хүүхэд, аав ээж, хамаатан нөхөд, найз нөхөд чинь холдож, гудамжны архичинтай үлдэнэ шүү.

НЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлгийн дарга Д.Ганбат: 2018 оноос Сайн Санаа Сайхан Сэтгэл гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж, 260 гаруй залуусаас 70 гаруй хувь нь хоёр жилийн эдгэрэлтэй явж байна. Их дээд сургуулийн дунд судалгаа явуулахад архины хамаарал 20% тамхины хамаарал 30%, мансууруулах бодисын хамаарал 0.6% байна гэсэн. Тэгэхээр залуучуудыг хорт зуршлаас гаргахаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран "Хорт зуршилгүй 100 залуу" төслийг хэрэгжүүлэхээр болсон. .

Архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхий дээр жилд 3 сая буюу минутад 6 хүн нас бардаг гэж ДЭМБ-аас мэдээлжээ. Эдгээр нас барагсдын 4 хүн тутмын 3 нь эрэгтэй байна.

Өнгөрсөн 2020 онд цагдаагийн байгууллагад 2,276,868 зөрчил бүртгэгдсэний 93,863 нь эрүүлжүүлэгдсэн, 4,121 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон ба гэмт хэрэг зөрчлийн 50 орчим хувь, хүүхдийн эсрэг хүчирхийллийн 77 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Согтууруулах ундааны хэрэглээ нь олон төрлийн өвчин эмгэг болон осол гэмтэл, хүчирхийлэл, гэмт хэрэг зэргийг өдөөх эрсдэлд хүчин зүйл болж, нийгэмд сөрөг нөлөөтэй гэдгийг дээрх тоо баримт мэдээллээс харж болох юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.