СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2021-08-19

🔴 LIVE: Ц.Шаравжамц: С.Моллайд Гавьяат тамирчин цол, байр олгоно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Токио-2020 олимпийн наадмаас манай улсын тамирчид дөрвөн медаль хүртсэн. Тэдний нэг хоёр жилийн өмнө Монгол улсын иргэн болсон Саиед Моллай. 

Гэвч тэрбээр өчигдөр Монголын Засгийн газар болон Үндэсний олимпийн хороонд гомдолтой байгаагаа мэдэгдсэн. Ингэхдээ Засгийн газар нь хүлээж авч уулзаагүй. Бусад тамирчдад байр өгчихөөд надад өгөөгүй хэмээн гомдоллосон юм. 

Албаныхны өгч байгаа мэдээллээр Япон улсаас ирсэн тамирчид 14 хоног тусгаарлагдах байжээ. Уг хугацаа дуусах үед Засгийн газраас олимпийн медальт тамирчидаа хүлээж авч шагнаж урамшуулахаар төлөвлөсөн байна. 

Олимпын мөнгөн медальт Саиед Моллайтой холбоотой асуудлаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц мэдээлэл хийлээ. 

Ц.Шаравжамц: Токиогийн олимпын нээлтэд Ерөнхий сайд оролцон, эх орондоо буцаж ирмэгцээ .

Мөн мөнгөн медаль хүртсэн тамирчинд нэг удаагийн мөнгөн урамшуулал болох 60 сая төгрөг, түүнээс гадна сар бүрийн урамшуулал гурван сая төгрөгийг 2022 оны нэгдүгээр сараас олгох юм. 

Олимпод оролцсон тамирчдын сүүлийн ээлж наймдугаар сарын 10-нд эх орондоо ирсэн бөгөөд Улсын Онцгой комиссоос тамирчдыг 14 хоног гэртээ байж тусгаарлагдахыг зөвлөсөн. . Дараагаар нь 12:30 цагт Ерөнхий сайд хүлээн авч, урамшуулал, байрыг олгохоор товлосон байгаа.

Саиед Моллай, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт гавьяат тамирчин, М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олгоно.

Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нарыг Баянхонгор аймгийнх нь нутгийн зөвлөл нь хүлээж авч байр өгсөн. . Мэдээж тамирчдад эцсийн шийдвэр гартал энэ талаарх мэдээлэл өгөхгүй. Холбоодуудад шийдвэрийн талаар танилцуулсан байсан. Цааш нь баг тамирчдадаа хэлдэг байгаа. Анх удаагаа Ерөнхий сайд хүрэл медаль хүртсэн болон шагналт байранд шалгарсан тамирчдад мөнгөн шагнал өгөхөөр болсон. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.97

https://twitter.com/biligb/status/1428226743110979589?s=30 ЭРХ ЧӨЛӨӨ гэж үнэлж баршгүй боломж олгосон Монгол Улс ... Иргэн хурдан болгоогүй бол тэр Герман Улсын иргэн болох гэж цаг алдах байсан олимпт орж амжихчгүй байсан яг үнэндээ

Mongol
3 жилийн өмнө
68.187.240.143

Энэ Моллай чинь тэвчээр байхгүй гоншигносон баагий вэ?!!! Тусгаарлалт нь 25-нд дуусах ёстой байхад гадуур тэнээд байжээ?!! Тэгчээд бас надаа юм өгсөнгүй бла бла! Дургүй хүрчлээ

Zochin
3 жилийн өмнө
202.126.90.72

Хурдал лаллраа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.