СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-08-19

“КОВИД-19" халдварын 1875 тохиолдол бүртгэгдлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт "КОВИД-19" халдварын 1875 тохиолдол бүртгэгдэж, 1672 иргэн эдгэрлээ. Улаанбаатар хотод 600, хөдөө орон нутагт 1275 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн өнөөдрийн байдлаар эмнэлэгт 9910 хүн хэвтэн эмчлүүлж байна. . Гэрийн хяналтад 9232 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байгаа аж. Нийт хүн амын 62.5 хувь (2 033 613 хүн) вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 600, II тунд 2079, III тунд 266, нийт 2945 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Үүнээс 20 жирэмсэн эх, 12-17 насны 771 хүүхдэд дархлаажуулалтын эхний тунг, 43 жирэмсэн эх, 2076 хүүхдэд давтан тун хийсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.