Энэ оны Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ өнөөдөр Улаанбаатар хотын цагаар 10.00 цагт Монгол Улсын түүхийн хичээлийн шалгалтаар орон даяар эхэллээ.
Өнөөдрийн эхний шалгалт Монгол Улсын түүх юм. Мөн 14.00 цагаас англи хэлний шалгалт авна. ЭЕШ өгөхөөр нийт 40 420 шалгуулагч бүртгүүлсэн. Энэ хичээлийн жилд 12 дугаар ангийг 34 811 сурагч төгсөж байгаагаас 31 782 нь ЭЕШ-д орохоор бүртгүүлжээ. Харин өмнөх оны төгсөгчдөөс 8638 сурагч ЭЕШ-д хамрагдах хүсэлт гаргасан байна. Бүртгүүлсэн сурагчдын 44 хувь нь эрэгтэй, 56 хувь нь эмэгтэй.
Нийт шалгуулагчдын 27.951 нь математик, 25.028 нь нийгэм судлал, 24.794 нь англи хэл, 15.723 нь монгол хэл, 10.998 нь физик, хими, биологийн хичээлээр тус бүр 7700 гаруй хүүхэд, Монгол Улсын түүхээр 1695, газарзүйн хичээлээр 1235, орос хэлний хичээлээр 1150 хүүхэд тус тус шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.
Математикийн хичээлээр хамгийн их хүүхэд шалгалт өгөх бол орос хэл, газарзүйн хичээл хамгийн бага шалгуулагчтай байна. Манай сурвалжлах баг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр дунд сургуулиас ЭЕШ-ын үйл явцыг сурвалжиллаа. Монголын түүхийн хичээлээр 31 шалгуулагч шалгалт өгөхөөс бүгд ирсэн гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.