Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны 12 дугаар байрны гурван метр гүний худагт 53 настай эрэгтэй унажээ.
Энэ талаарх дуудлага мэдээллийг өчигдөр буюу наймдугаар сарын 18-ны өдрийн 15:46 цагт ОБЕГ-т ирүүлсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид 16:04 цагт гүний худагт очиход 53 настай эрэгтэй Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гүний худаг руу унасан байжээ. Гүний худагт унасны улмаас иргэн Б-гийн баруун хөлний өвдөг, гуяны яс хугарсан байна. Аврагчид 53 настай иргэн Б-г 20 минут ажиллаж, гүний худгаас гаргажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.