СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2018-11-29

Монгол Улс ОУВС-гийн хаалгыг 2021 онд дөрөв дэх удаагаа тогшино

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

. Эрх баригч намын дарга бөгөөд Ерөнхий сайд нь жагсаал цуглаан хийхийг, Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдийн зүгээс ч бүх нийтийн ардчилсан сонгуулиар бүрдсэн төрийн эрх дээд байгууллагаа тараах талаар ам нээсэн тохиолдол парламентын түүхэнд үгүй юм билээ. . Учир нь сонгуулиас хойшхи хугацаанд ОУВС тэргүүтэй олон улсын түншүүд тусламжийн гараа сунгасан, гадаад зах зээлийн эерэг мөчлөгийн нөлөөгөөр эдийн засаг сэргээд байгаа. Улмаар Монгол Улс гадаадаас зээлсэн ам.доллараа дампуурал зарлалгүй төлж, төр ашигт малтмалын хэдэн ордоосоо ахиу ам.доллар олоод эхэлсэн юм.

Энэ нь төсөв ашигтай гарах болсон, шууд холбон ойлгож ч болно. Гэвч дотоодын улс төрийн тогтворгүй орчин өсөлтийн циклиэ ашиглах сөхөөгүй өнгөрч, гадаад зах зээлийн тааварлашгүй байдал түүнд нь цэг тавьж мэдэх байдал үүслээ.


Өнөөдөр нартай байгаа ч маргааш тэнгэр муудаж мэднэ

. Тэр дундаа манай төсөв, мөнгөний чигийг зааж буй ОУВС-гийн тэргүүн хамгийн сүүлд болсон дэлхийн улсуудын сангийн сайд нар болон төв банкны ерөнхийлөгчдийн уулзалтын үеэр “Нартай байгаа дээр дээврээ битүүл” гэж уриалсан. Өөрөөр хэлбэл, .

Мөн Америк Хятадын хооронд өрнөж буй худалдааны дайн эрчимжиж болзошгүй гэдгийг бусад олон улсын судалгаа шинжилгээний байгууллагын зүгээс анхааруулах болсон. Хамгийн анхаарууштай нь хэзээ, хаана хүрч төгсөх нь тодорхой бус байгаа их гүрнүүдийн худалдааны дайны улмаас хамгийн их хохирол амсаж болзошгүй улсуудын нэгээр Монголыг нэрлэгдэх болсон явдал.

. Монгол Улс 12 тэрбум ам.долларын эдийн засагтай, жилд есөн тэрбумын гадаад худалдаа хийдэг. Улмаар манай түүхий эдийн хамгийн том худалдан авагч БНХАУ-ын эдийн засаг буурснаар дэлхийн зах зээл дээр ханш унах магадлалтай аж. Дээрээс нь БНХАУ-ын хэдхэн хоногийн өмнөөс Монгол, Австрали тэргүүтэй улсуудаас авч буй нүүрсэнд хориг тавиад буй. Гадаад ертөнцөд ганц худалдааны дайнаар тогтохгүй тааварлашгүй олон зүйлс өрнөж байгаа бол манай улс төрийн дотоод байдал түүнээс дутахааргүй болоод байгаа юм.

Гэвч Монголын төр, засаг гадныханд төсөв, санхүүгээ даатгачихаад өөр хоорондоо хэрэлдэж суугаа нь өнөөгийн дүр төрх. Олон улсын валютын сан 2017 оны тавдугаар сарын 24-нөөс эхлэн Монгол Улсын Засгийн газартай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын нийтдээ 5.5 тэрбум ам.долларыг хөнгөлөлттэй буюу хоёроос доош хувийн хүүтэйгээр олон улсын байгууллага, донор орнуудаас зээлээр тохиролцсон.

Тухайлбал, БНХАУ-ын Ардын банктай байгуулсан хоёр орчим тэрбум ам.долларын өртөгтэй своп хэлцэл сунгасан. Үлдэж байгаа 3.5 орчим тэрбум ам.долларыг ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, хандивлагч Япон, Солонгос зэрэг орноос авахаар болсон юм. Хамгийн сүүлд буюу энэ сарын эхэнд ОУВС-гийн төлөөлөгчид хөтөлбөрийн зургаа дахь шатны үнэлгээг хийгээд буцсан.

2020-2024 онд үүнээс хүнд үеүүд тохиохыг эдийн засагчид сануулж байгаа. Хуваарийн дагуу 2020 онд БНХАУ-ын Ардын банктай хийсэн хоёр тэрбум ам.долларын своп хэлэлцээ дуусна, 2022 онд Монгол Улсын Засгийн газрын 10 жилийн хугацаатай гаргасан нэг тэрбум ам.долларын “Чингис” бондын өрийг төлнө. Түүнчлэн 2023 онд 600 сая ам.долларын 8.75 хувийн хүүтэй “Хуралдай” бонд, 2024 онд 5.625 хувийн хүүтэй 800 сая ам.долларын “Гэрэгэ” бондын төлбөр төлөгдөхөөр байгаа нь төсөвт ирэх ачаалал юм. Харин ОУВС-гийн хөтөлбөр 2020 онд дуусна

Үүний дараахан Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ нэг хувиар чангаруулж, 11-д хүргэсэн нь дээрх анхааруулгаас эхтэй бэлтгэл байсан. Энэ нь импортыг дэмжиж буй зээлийг хязгаарлах, мөн эдийн засагт нийлүүлэгдэж буй төгрөгийн хэмжээг бууруулах замаар валютын ханшийн өсөлтөөс сэргийлэх эхний арга хэмжээ болж байна. Засгийн газрын хувьд ирэх онд тэлсэн төсвийн бодлого баримтлах нь ойлгомжтой болсон зүйл. Үүнээс үзэхэд, .


2020 оноос хамгийн хүнд жилүүд эхэлнэ

байдаг. Хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд манай талаас төсвийн хүндрэл арилгаж, өмнөх гадаад өрүүдээ өөрөөр орлуулсан төдий арга хэмжээ аваад байгаа.

гэдгийг Сангийн яамнаас удаа дараа мэдээлсэн. Үүнд, “Чингис” бондын үлдэгдэл 127.2 сая ам.доллар, “Дим сам” бондын үлдэгдэл 145.9 сая ам.доллар тэргүүтэй 2.9 их наяд төгрөгийг төлбөрийг барагдуулсан нь нөлөөлсөн. Тэгвэл Засгийн газрын өр 2015-2018 онд тасралтгүй өсчээ. Засгийн газар 2015 онд 14.4 их наяд төгрөгийн өртэй байсан бол 2017 онд 22.7 их наядад хүрсэн. Ийн өсөхөд ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд тохирсон БНХАУ-тай хийсэн своп хэлэлцээг сунгасан, өмнө нь олон улсын зах зээл дээр гаргасан хуучин бондуудаа шинээр сэлгэн эдийн засагтаа амь тариа хийсэн нь нөлөөлсөн.

Тухайлбал, өнгөрсөн оны гуравдугаар сард Хөгжлийн банкны 5.75 хувийн хүүтэй 580 сая ам.долларын бондыг 8.75 хувийн хүүтэй “Хуралдай” бондоор орлуулах замаар хугацаатай нь уралдан төлж дуусгасан. Үүнээс хэдхэн сарын дараа 800 сая ам.долларын 5.625 хувийн хүүтэй “Гэрэгэ” бондоор 500 сая ам.долларын “Чингис” бондын 74.5 хувь буюу 372.8 сая ам.доллар, нэг тэрбум юанийн “Дим сам” бондын 9.5 хувийг буцаан худалдаж авсан юм. Өөрөөр хэлбэл, өмнөхөөсөө өндөр өртөг төлж, байдгаа барин байж өрөө барагдуулсан.

. Хуваарийн дагуу 2020 онд БНХАУ-ын Ардын банктай хийсэн хоёр тэрбум ам.долларын своп хэлэлцээ дуусна, 2022 онд Монгол Улсын Засгийн газрын 10 жилийн хугацаатай гаргасан нэг тэрбум ам.долларын “Чингис” бондын өрийг төлнө. Түүнчлэн 2023 онд 600 сая ам.долларын 8.75 хувийн хүүтэй “Хуралдай” бонд, 2024 онд 5.625 хувийн хүүтэй 800 сая ам.долларын “Гэрэгэ” бондын төлбөр төлөгдөхөөр байгаа нь төсөвт ирэх ачаалал юм. Харин ОУВС-гийн хөтөлбөр 2020 онд дуусна.

Өнөөдрийн эрх баригчдаас үүдэлтэй дотоодын улс төрийн тогтворгүй байдал, гадаадын орчин дахь шинжээчдийн таамаг биеллээ олбол, дээрх өр төлбөрүүдийг төлж чадахгүйд хүрэх нөхцөл үүсэх бөгөөд тэр цагт буюу 2021 онд гурав дахь удаагаа нөхөрлөөд буй ОУВС-гийнхаа хаалгыг дахин тогших магадлал өндөр гэнэ. Энэ удаагийнх Монгол Улс ОУВС-тай хамтарч буй анхны тохиолдол биш.
. Засгийн газар анх 1991 онд ОУВС-гаас 14 сая ам.доллар зээлж, эдийн засгийн шижилтийн үеэ даван туулж байсан бол 2009 оны дэлхийн санхүүгийн хямрал дээд цэгтээ хүрсэн үед хоёр дахь удаагаа хандсан байдаг. Тухайн үед 232 сая ам.долларын зээл авч байсан ч Хятадын их хэмжээний алт, зэсний эрэлттэй холбоотойгоор экспортоо нэмэгдүүлэн зээлээ төлж байсан түүхтэй аж.

Тэгвэл энэ удаагийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” гурав дахь нь болсон. Гэхдээ ОУВС өмнө нь үзүүлж байсан “Стэндбай” хөтөлбөртэйгээ харьцуулахад өндөр шаардлага тавьсан юм. Энэ утгаараа Хувь хүний орлогын албан татвар, зарим бараа бүтээгдэхүүний онцгой албан татвар зэрэг ард иргэдийн амьжиргаанд шууд холбоотой найман төрлийн татварыг нэмэх хүндхэн арга хэмжээ авч өнөөгийн эдийн засгийн сэргэлтэд хүрээд байгаа.

. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдэд өгөлгүй зөвхөн зорилтот бүлэгт олгох зэрэг шийдвэр гаргаж, түүнээсээ эргэж буцсан нь нэг Засгийн газраа огцруулахад хүргэсэн. Харин одоо намын дотоодын улс төр нь хүүхдийн мөнгөтэй үгүйтэй болж, түүнээсээ ч давсан идэж ууж, шамшигдуулсан асуудлыг дэлгэлцэх болсон нь ОУВС-тай хийсэн тохироонд нь хэр нийцдэг юм бол. . Дээр нь эдийн засгийн өсөлт саараад байгаа. Өмнөх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уржигдар болсон “Засгийн газар ганцхан жилийн дотор гэж хэлээд байгаа юм” хэмээн одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж хэлээд анхааруулснаас харагдана.

Д.Мягмардорж 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.