СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2021-08-18

🔴 LIVE: ЭМЯ: Төрийн албан хаагчид сайн дурын үндсэн дээр вакцины 3-р тунг хийлгэж болно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ сарын 12-ны өдөр "нууц тушаал" гаргаж төрийн алба хаагчид болох эмнэлэг, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын алба хаагч нарт вакцины гуравдугаар тунг хүчээр хийж эхэлсэн гэх мэдээлэл гарсан. Уг асуудал дээр ЭМЯ-аас тайлбар хийлээ.

ЭМЯ-ны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга О.Батбаяр: Коронавирусийн дельта хувилбар Улаанбаатараас гадна Баян-Өлгий, Ховд аймгуудад гарч эхэллээ. Дэлхийн улс орнуудад ч дельта хувилбар ихэсч, тэр хэрээр эмнэлэгт хэвтэх өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байна.

. Тэр дундаа Баян-Өлгий аймагт 80 хувь, Ховд аймагт 55 хувь гэх мэтээр шинэ хувилбарын тархалт эрчимжиж байна. Мөн вакцины үр дүнгийн үзүүлэлт дэлхий дахинд буурч байна. 
Тиймээс вакцины гурав дахь тунг хийх тухай дэлхийн улс орнууд ярьж байна.

Астразеника вакцины гурав дахь тунг хийсний дараа дархлал өндөр тогтож байна гэсэн судалгаа ч гарсан учир манай улс гурав дахь тунг хийж эхэлсэн.

. Ямар нэг нууц тушаалаар биш нээлттэйгээр уг тушаалыг гаргасан. Одоогоор зөвхөн Астразеника вакцины гурав дахь тунг хийж байна. Бусад вакцины талаар судлагдаж байна.

Өнөөдрийн байдлаар ДЭМБ-аас гурав дахь тунг хийхийг улс орнуудад зөвлөөгүй ч зарим улс орнуудын туршилтыг харгалзан зөвхөн Астразеника вакцин хийлгэсэн иргэдэд сайн дурын үндсэн дээр хийхээр болсон гэлээ. 

Манай улсад дельта хувилбар гарч буйтай холбогдуулан эмч, эмнэлгийн ажилтнууд уг хувилбараар өвчлөх юм бол илүү хүндрэх, хүний нөөцийн хомсдолд орох эрсдэлтэй гэж үзсэн тул ЭМЯ-наас вакцины гуравдугаар тунг хийх шийдвэр гаргажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
3 жилийн өмнө
122.201.24.152

Нэгэнт шийдсэн л бол янзбүрийн сөрөг сурталд авталгүй хэрэгжүүлэх хэрэгтэй. Харин ажиглалт хяналт чухал байх шүү.

зочин
3 жилийн өмнө
122.201.24.152

Нэгэнт шийдсэн л бол янзбүрийн сөрөг сурталд авталгүй хэрэгжүүлэх хэрэгтэй. Харин ажиглалт хяналт чухал байх шүү.

DR. UROLOGIST
3 жилийн өмнө
102.89.0.26

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.