СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-08-18

🔴 LIVE: Б.Жавхлан: Дундаж давхаргыг бойжуулах эрэлт хэрэгцээг Төрийн банкаар дамжуулан хийнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Сангийн яамнаас өнөөдөр Засгийн газрын хуралд хэд хэдэн санал орууллаа. . Төрийн банк жижиглэнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байна.

Цаашид илүү тодорхой болгон, бага орлоготой хэсгийг бойжуулах, нийгмийн дундаж давхаргыг тэлэх алсын хараанд Төрийн банк хувь нэмрээ оруулна. Ингэснээр тус банкнаас үзүүлдэг үйлчилгээний цар хүрээ тэлнэ. Нийгмийн тодорхой хэсэгт хүрч үйлчилнэ гэсэн үг юм.  Төрөөс Төрийн банканд тусалж дэмжинэ.

Улс орнууд дундаж давхаргаа өөр өөрөөр тодорхойлж байна. Манай улсад сард 1-1.3 сая төгрөгийн орлоготой өрхийг дундаж давхарга гэж үзнэ. Машин, байрны зээлээ төлчихдөг, хадгаламжтай өрхүүдийг олон улсын жишгээр дундаж давхаргынхан гэж нэрлэдэг. Бид цаашид дундаж давхарга бойжуулах хэрэгтэй.

Хөгжлийн банк өнөөдрийг хүртэл төслийн буюу том хэмжээний зээл олгосоор иржээ. Манай улсын эдийн засагт худалдаа томоохон байр суурь эзэлдэг. Гэвч манайд худалдааны санхүүжилт дутагдалтай байна. . Үүний тулд Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй. Гэхдээ банкны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулна гэв.  

Хөгжлийн банкны нийт зээлийн үлдэгдэл 3 их наяд төгрөг байна    

Энэ оны нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банк нэг ч зээл олгоогүй. . Иймд шинэ зээл өгөх чадамжгүй байна. Банк татан буугдах хэмжээнд хүрч болзошгүй тул Монголбанк тус банканд хяналт шалгалт хийж байна. Төсвөөс томоохон зээлийг санхүүжүүлэх боломжгүй тул Хөгжлийн банкийг байгуулсан.

Одоогийн балансаар тус банк үйл ажиллагаа явуулах боломжгүй. Ойрын хугацаанд бүтцийн өөрчлөлт хийнэ. Энэ нь хүний асуудал биш юм. Харин чанаргүй зээлээ хурдан эргэн төлүүлэхэд анхаарна гэв.

Түүнчлэн Ковидын хуулийг арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгасан. Түүнээс цааш сунгах эсэхийг ярих нь эрт байна. УИХ-аас баталсан төсвийн хүрээнд шаардлагатай арга хэмжээнүүдийг аваад явна гэлээ.
Түүнчлэн " гэдгийг хэллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.5

1 ih nayad chanargui zeel n hedhen sda nar bga shde ereliin erdenebat mak gd hedheen company l bdag shaass

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.