Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээнүүдээс 1,582 хүний сорьцод халдвар илэрлээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 186,537 болж нэмэгдэв.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
Харин коронавируст халдварын улмаас орон нутагт 41-80 гаруй насны таван хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 889 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9,393 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 8,272 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Коронавирусийн халдварын 1,582 тохиолдол өнгөрсөн 24 цагт шинээр бүртгэгдэсний 1,130 нь орон нутгийн халдвар байна. Шинээр илэрсэн тохиолдлуудыг аймаг тус бүрээр харвал Ховд болон Баян-Өлгий аймагт хамгийн олон буюу 211-228 хүн шинээр халдвар авсан байна.
Мөн Дархан-Уулд 91, Булганд 58, Увсад 60 тохиолдол бүртгэгдсэн бол бусад аймагт 50-аас доош халдвар шинээр илэрчээ.
Баян-Өлгийд 211 хүн шинээр өвчилнөөр тус аймгийн халдварын батлагдсан тохиолдол 5,591 болсон. Тус аймгийн хувьд, зуны амралттай холбоотой нийт 25,000 хүн аялахаар очсон болон хурим найр их болсон нь халдвар эрчимтэй тархах эх үүсвэр болсон гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр хэлж байв.
Халдварын өндөр тархалттай холбоотойгоор тус аймаг наймдугаар сарын 15-24-ний өдрүүдэд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа.
Харин Ховд аймгийн тухайд бүсийн наадам зэргээс эхлээд олон хүний хөл хөдөлгөөнтэй холбоогоор халдвар огцом нэмэгдсэн тухай мэргэжлийн хүмүүс тайлбарлаж буй.
Тус аймагт шинээр 228 тохиолдол бүртгэгдсэнээр нийт батлагдсан тохиолдол 3,754 болж нэмэгдэв.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдол аймаг тус бүрээр:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.