СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 LIVE: БОАЖ-ын сайд Н.Уртнасан угалз агнах зөвшөөрлийг өмнөх сайд Д.Сарангэрэлийн хүүгийн компанид өгсөн гэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Угалз агнуурын зөвшөөрөлтэй холбоотой БОАЖ-ын сайдын ашиг сонирхлын талаар Монголын байгаль орны иргэний зөвлөл, Аргаль хамгааллын нийгэмлэгийн төлөөлөл мэдээлэл хийлээ.

2020 онд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нэг угалзыг хамгаалалтын зорилгоор агнуулах зөвшөөрлийг АНУ-ын "Зэрлэг хонь хамгаалах нийгэмлэг"-т олгосон байдаг. Гэвч цар тахлын улмаас хэрэгжээгүй байна.

.

Гэвч хамгаалалтын зориулалтаар АНУ-ын "Зэрлэг хонь хамгаалах сан"-д олгосон угалз агнах зөвшөөрлийг БОАЖ-ын сайд Н.Уртнасан эрх мэдлээ ашиглан өмнөх сайд, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүүгийн компанид өгчээ.

Тиймээс байгаль орчны төлөөх дээрх ТББ-ууд БОАЖ-ын сайд Н.Уртнасанг АТГ болон холбогдох газруудад шалгуулахаар өгөхөө мэдэгдлээ. Мөн БОАЖ-ын сайд Н.Уртнасан тусгай зориулалтын агнуурын асуудлыг талуудын оролцоотой хэлэлцэх, .

Аргаль хамгааллын нийгэмлэгийн төлөөлөл "Монгол улсад угалз агнуулах зөвшөөрөл олгож ирсэн сүүлийн 20 жилийн туршид 3 оронтой тоонд хүргэсэн анхны сайд нь та болж энэ салбарын түүхэнд “хараар” тэмдэглэгдэн үлдэж байна" хэмээсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
3 жилийн өмнө
66.181.190.88

АЭК үүнийг шалгаж хариуцлага тооцож нийтэд мэдээлэх байхоо. Ингэж л болохгүйээ. Энэ чинь авилгал, танил талын буруу үйлийг цэцэглүүлээд байгааг таслан зогсоох ёстой

Зочин
3 жилийн өмнө
64.119.26.171

Энэ мэдээлэл үнэн бол тун харамсалтай бна. Нэг нь ном журмаар авах гэж байхад нөгөөх нь булааж авч болохгүй. Энэ Сарангэрэл юм юманд л нэр дуулдах ийм явдал үнэн эсэхийг өөрөө сайн ярьж тайлбарлах эсвэл шалгуулаад учираа олох хжрэгтэй дээ

Б.
3 жилийн өмнө
202.126.88.40

Манай улсад зэрлэг ан амьтаддаа ШУ үүднээс хандах, хамгаалах шаардлага бий болсон. Харин сайдын мөнгө олох арга хэрэгсэл л байдаг юм байна. ЗГ, АТГ, хуулийнхан учрыг нь олохгүй бол хэтэрчээ. 100 зөвшөөрлөөс ганцханыг ч улсдаа зориулахгүй бүгдийг нь өөрөө идэх бирд болж дээ. Огцруулах багадна. ЕС зангарагаа харуулах хэрэгтэй.

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.227

Ан тойрсон авилгалын сүлжээг төр хувийн хэвшүийн хүрээнд шалгах хэрэгтэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.