СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-08-17

Засгийн газрын маргаашийн хуралдаанаар хэд хэдэн үндэсний хороо байгуулж, зарлана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

“Цар тахлын үеийн эдийн засаг” төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж, гадаадын хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулагч олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтыг нээж цар тахлын үеийн эдийн засаг, нийгэм, эрүүл мэндийн бодлогоо танилцуулж, цаашид хийхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Засгийн газар эрүүл мэндээ хамгаалан иргэдээ вакцинжуулж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө хэрэгжүүлжсэн нь үр дүнгээ өгч, эдийн засаг сэргэж байна гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв.

Тухайлбал, Цогц төлөвлөгөөний нийт гүйцэтгэл 34 хувьтай буюу 3,4 их наяд төгрөгийн зээл олгож, 225 мянган ажлын байрыг хадгалсан байна гэв.
. Эдгээр хороог Ерөнхий сайд удирдана гэдгээ тэрбээр  онцоллоо. Үүнд,

-Цар тахлын үеийн эдийн засгийн эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хороо,
-Цахим засаглалд шилжиж, хүнд суртал, авлигагүй, чадварлаг төрийн үйлчилгээг бий болгох шинэчлэлийн үндэсний хороо
-Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, төвлөрлийг сааруулах үндэсний хороо
-Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлж, хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн санг бүрдүүлж, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороо
-Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо тус тус байгуулахаар төлөвлөжээ.


Энэ хууль нь:
-Цар тахлын дараах эдийн засгийг  эрчимжүүлэх, чадавхийг нэмэгдүүлэх
-Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай бодлогоор дэмжих
-Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эдийн засгаа тэлэх
-Төр, хувийн хэвшлийн цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх зорилготой гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярилаа.
Дараа нь хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагын төлөөлөл Ерөнхий сайдаас асуулт асууж, саналаа хэллээ.
Хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, хүнс үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллахад  бэлэн байгаагаа илэрхийлж байв. Төрийн худалдан авалтыг цахимжуулах, цахим хөгжлийн яам байгуулах болон цар тахлын үеийн эдийн засгийн сэргээх эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэсэн Ерөнхий сайдын саналыг дэмжиж байгаагаа хэллээ.
Хөрөнгө оруулагчидтай хийх ийм уулзалт нэг удаагийнх биш байж, давтамжтай зохион байгуулж байхыг хөрөнгө оруулагчид Ерөнхий сайдаас хүслээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.179.24.119

Энэ асуудалд ковидын дараах хүний дархлааг нөхөн сэргээх эрүүл мэндийн урьдчилсан үзлэгийг хийж яаралтай арга хэмжээ авахгүй бол эрүүл хүн байхгүй болоод байна шүү. Бидний эрүүл мэндийг хэрхэн шийдвэрлэх гэж байна аа. Зөөвөрлөгдсөн КОРОНО хүрсэн хүн болгон шаналгаатай зовиуртай байна маш их амархан ядарч байна хууч өвчин сэдрээж байна үүнийг анхааралдаа авмаар юм шигээ.

chantsaldulam
2 жилийн өмнө
66.181.161.60

sain bainuu hicheel surguuli yu bolj bnaa dorowtoihon shiidwer gargaa baga angi yron hicheel n zahim baiwal boldgui ymuu owchin mash ih ihsej ulam ersdeltei bolj bna sar hichel orwuu gvi yu ahial hicheelhee bolchuul yahuu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.