Мансууруулах бодистой холбоотой хэрэгт хоёр ч удаа шалгуулж, шүүхээр ял шийтгүүлсэн Г.Сарангэрэлд холбогдох сүүлийн үйлдлийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд шалгаж дуусаад шүүхэд шилжүүлжээ.
Өмнө нь энэ төрлийн хэрэгт хоёр ч удаа ял шийтгүүлж, суллагдаад байсан түүнийг өнгөрсөн гуравдугаар сард Баруун Африкийн гэмт бүлэглэлийнхний олон улсын шуудан илгээмж ашиглан илгээсэн хар тамхийг хүлээн аваад байхад нь гурав дахиа баривчилсан юм. Тэрбээр БНХАУ-аас хар тамхи оруулж ирэн бэлэг эрхтэндээ нууж яваад баригдсан хэрэгтээ гурван жил хорих ял шийтгүүлсэн ч 2020 онд засрал хүмүүжил олсон гэж үзээд хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан байдаг.
Г.Сарангэрэлийн холбогдсон гурав дахь хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм байна.
Түүнийг Б.Цэнгүүнбаатар гэх залуутай хамт 139.7 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгоор Олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хадгалсан хэрэгт яллагдагчаар татсан бөгөөд прокурор тэдэнд Эрүүгийн хуулийн 20.7-3.3 дахь хэсэгт заасан “мансууруулах бодис худалдах зорилгоор зохион байгуулалттайгаар хилээр нэвтрүүлсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж. Ташрамд дурдахад прокурорын байгууллага энэ сарын 09-13-ны хооронд 190 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснээс олны анхаарал татсан нь дээрх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
өөрөө бүр донтчихсон, тэгээд хэрэглээгээ хангахын тулд гаднаас зөөвөрлөдөг болчихсон нөхөр байна л даа. ёстой юу ч гэмээр юмдээ.
Манай Саку гэхдээ гоё үздэг шд
Хайран сайхан охин. Засрашгүй донтогч хар тамхичин юм байна. Ялыг нь хүндрүүлж өгөх хэрэгтэй. 2 удаа шийтгүүлсэн. 3 дахь нь гэхээр аймаар байна.
Ял нь бага блохоор давараад бндаа өндөр ял өгөх хрэгтэй
Ynen ymu.2 udaa yl shiitgel awsan hvn odo bolii gej bodmoor l ym.Arai hvn helmegdvvleed ynz bvriin hereg tohood baidag ym bish bizdee.
Тэмүүжин агаа нь аваад л гарна даа убадаа найдаад л байдаг юм байх даа
Тэнэг үү. Тэмүжиний хэрэг зохиомол байсан. Одоо болтол ойлгоогүй явна уу.
IIM Mongol xvvxnvvd ix bga da
ene muu ohinoor uls turchid muuhai togloj bn. hund ymr ch hereg tohoj chadah togtoltsootoi oron shuudee
Хулгайч Жэнкогийн гарын үзүүрээр хүн хорлож явдаг янхан