СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-08-17

Засгийн газар 200 хоногийн тайлангаа танилцуулав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Төрийн ордонд гадаадын хөрөнгө оруулагчид, Монголд үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж байна. Уулзалтад Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг, Үндэсний хөгжлийн газрын удирдлагууд, Дэлхийн банк, АХБ, ОУСК-ын захирлууд оролцож байна. Уулзалтаар цар тахлын дараах эдийн засгийн асуудлыг ярилцаж байгаа аж.

Мөн Засгийн газар гүйцэтгэх засгийн  эрхийг хүлээж аваад 200 хоногт ямар ажлууд хийснээ танилцуулав. Энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс тамгаа гардаж авсан. Үүнээс хойш  долоон сарын хугацаа өнгөрчээ.

"Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа дэмжих 10 их наядын цогц төлөвлөгөө"-ний эдийн засагт үзүүлэх нөлөө.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс коронавирусын эсрэг вакцины 2-р тунд нийт хүн амынхаа 62,2 хувийг хамруулаад байна.

Монгол улс нийт хүн амынхаа 62,2 хувийг вакцины бүрэн тунд хамруулаад байна. Эрдэмтдийн тооцооллоор энэ нь халдварын 2,3 сая тохиолдол, багадаа 15600 нас баралтаас сэргийлжээ.

Монгол Улсад хийгдэж байгаа вакцинуудын үр дүнгийн судалгаа.

Ковид-19 халдварын тохиолдлын тоон өөрчлөлт. Эрдэмтдийн тооцоолол.

Ковид-19 халдварын олон улсын нөхцөл байдал. ДЭМБ, НҮБ-ын мэдээлэл.

Эдийн засгийн нөхцөл байдал ба ажлын байр.

Эдийн засгийн өсөлт ба хямрал.

9-р сарын 1-нээс хичээл, сургалтын үйл ажиллагааг явуулах 5/9 стратеги, үндэслэл.

Замын-Үүд боомтын нөхцөл байдал, нөлөөлсөн хүчин зүйл, авсан арга хэмжээ.

Монгол, ОХУ, БНХАУ-ын АИ-92 авто бензиний үнэ. Бензин шатахууны үнийн өсөлттэй холбогдуулан авсан арга хэмжээ, үндэслэл.

Авлигын индексийг бууруулах зорилт.

Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа дэмжих МУ-ын Засгийн газрын бодлого.

Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.