СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-08-17

🔴 LIVE: БЗД-т нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам хааж үйл ажиллагаа явуулахгүй байхыг хүслээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх, холбогдох удирдлагууд дүүргийн 19-р хороо Цайз захын орчимд зам дагуу бизнес эрхэлж байгаа иргэн, аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа. 

Энэ үеэр дүүрэг орон нутгийн зүгээс бизнес эрхэлж байгаа иргэдээ дэмжиж, хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.

Учир нь тус хэсэгт аж ахуй нэгжүүд явган хүний замыг хааж, худалдаа эрхэлж байгаа. Энэ нь иргэд чөлөөтэй зорчих боломжгүй нөхцөл байдал үүсгээд байна.

Мөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаа учраас хүүхдүүд зам тээврийн осолд өртөх эрсдлийг нэмэгдүүлэх болно гэсэн юм. Бизнес эрхлэгчид ч энэхүү саналыг хүлээн авсан, явган хүний замыг чөлөөлж, цаашлаад худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа зам, талбайгаа тохижуулахаар болжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.