2019 Үндэсний их баяр наадамд түрүүлсэн Улсын аварга Э.Оюунболдоос сэргээш илэрч түүнийг давааг хэрэгсэхгүй болгож, барилдах эрхийг нь хоёр жилээр хасч, улмаар дараагийн бөхчүүдэд цол, чимэг нэмсэн билээ.
Харин Улсын аварга Э.Оюунболд давж заалдсанаар 2020 оны 11-р сард Дээд шүүхээс нэг жилийг нь хасаж шийдвэрлэсэн юм.
Харин тэрээр барилдах нь эрх н сэргэсэн гэж үзэн 2021 оны Үндэсний их баяр наадмын барилдаан буюу энэ сарын 16-17-ны өдрүүдэд Хүй долоон худагт болж буй 512 бөхийн барилдаанд барилдаж байгаа нь олон нийтийн гайхшарлыг төрүүлж, анхаарлыг татаад байна.
Э.Оюунболд аварга барилдаад зогсохгүй гурвын даваанд Улсын арслан Ц.Содномдоржийг амлаж авсан нь бөх сонирхогчдын анхаарлыг улам ч илүү татаж байна.
Учир нь хоёр жил гаруй хугацаанд зодоглоогүй Э.Оюунболд давах уу, эртэй бяртай, хэний түлхээсгүйгээр өнөөдрийн амжилтад хүрсэн Ц.Содномдорж давах уу гэдэг ихээхэн сонирхолтой байлаа.
Харин багагүй хугацаанд удааширсан хоёр бөхийн барилдаанд тэд зэрэг унасан ч Улсын арслан Ц.Содномдоржийг өвдөг шроодсон гэж хөлийн цэц үзжээ.
Гэвч иргэд, олон нийт аварга Э.Оюунболдыг барилдаж байгаад ихээхэн дургүйлэж байна. Учир нь допингийн дөрвөн төрөл илэрсэн бөхөд дахин боломж олгож, барилдуулах нь ёсзүйд нийцэхгүй гэж үзэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Оюунболд залуу хүн алдаа дутагдлаа засна биз .Ад үзэж гадуурхаад хэрэггүй шүү дээ хүн бүр л алдаа оноотой бдаг
Хүн бүр алддаг.Харин түүнийгээ давтвал АДГИЙН ТЭНЭГ.
Ингээд байхын бол хэн ч гэсэн допин шаачихаад л уучилаарай дахиж хэрэглэхгүй гээд зогсож байна ш дээ монгол бөх гэж бөөн дампуу хэл ам хэрүүлийн бузар юун өв соёл гүзээтэй баас явдаг жорлон
Оюунболдоо гэж даанч толгойдоо тамиргүй,золиг юм.Өсөрхсөн ч юм шиг,аархсан ч юм шиг.Ямартаа ч бөхийн соёл,жудаг намба төрх,ГОО ЗҮЙ гэж ҮНЭР Ч алга. ЭНЭ чигээрээ "АМБАНТНЫ ЦАГААН ЖИГМЭД" маягаар зуудаг нохой шиг явбал,удахгүй түрүүчийн бүтэлгүйсэн аваргын араас ороход ойрхон байна даа.Урдахиа харах ухааны мэлмий харанхуй аж.Цаашдаа хүндэлж дээдэлж явдаг үндэсний бөхийн барилдаан үзэх сонирхолгүй болгов. ДАГВААг зодог тайлсны дараа СУМО үзэх сонирхогүй болсон.ЯГ ТИЙМ.
Оюунболд дараагийн даваандаа унана даа хахах
Zereg unaagui shu.Oyunbold meh hiigeed deer ni unalsanational.Bichleg uz.