СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-08-17

Е-Mongolia 2021 он гарснаас хойш нийт 60,000 орчим иргэний санал, гомдлыг шийдвэрлэжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем e-Mongolia 2021 он гарснаас хойш нийт 60,000 орчим иргэний санал, гомдол, шүүмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

Е-Mongolia системтэй холбоотой ирж буй нийт дуудлагад лавлагаа, үйлчилгээтэй холбоотой 21,367 дуудлага, системд нэвтрэх, бүртгэлтэй холбоотой 11,508, аж ахуй нэгж тоон гарын үсгээр нэвтрэхтэй холбоотой 2002, бусад үйлчилгээтэй холбоотой 6000 орчим дуудлага тус, тус хүлээн авч шийдвэрлэжээ.

Мөн

Үүний зэрэгцээ, e-Mongolia системийн ашиглалттай холбоотой иргэдийн санал, гомдол, шүүмжлэлд үндэслэн e-Mongolia системд пин кодоор нэвтрэх шийдлийг бий болгоод байгаа бөгөөд иргэд e-Mongolia системд нэвтэрч орсны дараагаар пин кодоо үүсгэн, цаашид үүсгэсэн пин кодоороо хялбар нэвтрэх боломжтой юм.

Мөн e-Mongolia системд танилт, нэвтрэлт, үйлчилгээ авах шийдлийг илүү хялбар, ойлгомжтой болгох технологийн шийдлийг нэвтрүүлж байгаа бөгөөд тун удахгүй энэхүү шийдлээ танилцуулах ажээ.

Хэрвээ та e-Mongolia системтэй холбоо санал, шүүмжлэл, гомдлоо хэрхэн шийдвэрлүүлэхээ мэдэхгүй байвал та 11-11 дугаарт залган 1 гэсэн товчийг дараарай. Мөн https://www.facebook.com/emongolia фейсбүүк хуудсанд хандаарай.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.