СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-08-16

🔴 LIVE: Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1км автозам тавихын тулд Туулын зарим бургасыг устгаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Туулын эрэгт газар авсан 19 компанийн эзэмшлийг өнгөрсөн тавдугаар сард хотын дарга цуцалсан билээ. Тэгвэл хэд хоногийн өмнөөс Туул голын бургасыг дахин хядаж эхэлж байна гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Уг мэдээллийн дагуу манай сурвалжлах баг газар дээр нь очиж, нөхцөл байдлыг сурвалжилсан юм.

Голын бургаснуудыг түрдэг машинаар хядаж, том хэмжээний зай гаргасан байдалтай байлаа.

Уг газарт замын ажил хийж байгаа талаар “Даймонд рөүд” компанийн захирал Г.Болдоо: Өнгөрсөн жил Ханхиллс хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 1км авто зам тавих зураг төсөл нь гарч, манай компани тендерт шалгарсан. Зам талбайн ажилтай холбогдуулан бургасны асуудал гарсан. Ингээд байгаль орчны нарийвчилсан үнэлгээг гаргаж, зарим бургасыг устгаж, нүүлгэн шилжүүлэхээр болсон.

Энэ зам замын түгжрэлийг бууруулахад ихээхэн ач холбогдолтой. Манай компани үнэлгээний дагуу бургасны нөхөн төлбөрт 48 сая төгрөгийг улсын төсөвт тушаасан.

. Уг авто замын ажилд нийслэлийн Авто замын газар хяналт тавьж ажиллаж байгаа. 1.4 тэрбум төгрөгийн төсөвтэй манай компани гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу ажиллаж байгаа. Мэдээж бургасыг хядаж, зам тавьж байгаа ч цаашдаа ард иргэдэд хэрэгтэй зам болох юм. Улсын төсөвт тушаасан нөхөн төлбөрөөр эргүүлэн нөхөн сэргээлт хийнэ. Уг авто замыг ирэх 10 дугаар сард хийж дуусгахаар ажиллаж байна гэх мэдээллийг өглөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.