СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-08-16

🔴 LIVE: Газраа зориулалтын бусаар ашигласан С.Эрдэнийг газраа чөлөөлөхийг иргэд шаардлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа одоогийн "Шонхор тауэр" гэх оффисын газар дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төв барина гэж зөвшөөрөл авсан байдаг.

Гэвч ийнхүү зориулалтыг нь өөрчлөн хувийн оффис болгон ашиглах болсон юм. Тиймээс иргэд энэ газрын зөшөөрлийг цуцлах, эсвэл зориулалтын дагуу ашиглахыг шаардлаа. 

"Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу паркийн талбай 350 мянган метр квадрат газар байснаас 2015 онд 314 мянга болж багассан. Энэ нь улс төрийн нөлөө бүхий хүмүүс болон дарга нараар дамжин олгогдсон. Бид өнөөдөр "Шонхор тауэр"-ийг зөвшөөрөл авсан зориулалтын дагуу ашиглахгүй байгаа талаар мэдээлэл хийж байна. УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ үүнийг эзэмшдэг ба Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих төв барина хэмээн анх газрыг нь авсан байдаг. Тухайн үед М.Энхболд болон Ц.Сандуй нар зөвшөөрлийг олгосон. 2014 онд ашиглалтад оруулахдаа газрын алба руу дахин хүсэлт илгээж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шат хийх хэрэгтэй байна хэмээн 601 метр квадрат нэмж авсан. . Мөн АТГ-д хүсэлтээ өгнө" гэлээ.

Мөн тэд баримтыг хожуу олсон учир одоо энэ талаар мэдээлж байгаагаа уламжиллаа. Энэхүү барилгаас тодорхой метр квадратыг зөвшөөрөл хүссэн зориулалтын дагуу ашиглахыг хүсэж байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
38.64.138.177

Аймаарын

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.