Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй баар, ресторан, кофе шоп, караоке, пабуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулж байгаа билээ. Тус гэрээг байгуулсан аж ахуй нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиж байгааг шалгах, зөрчил илэрсэн байгууллагуудад сануулга өгөн, зөвлөн туслах чиглэлээр тус шалгалтын ажиллагааг явуулж байна.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг дэвсгэр буюу Хүүхдийн 100 орчмын аж ахуй нэгжүүдэд шалгалтын ажиллагаа явуулжээ.
Шалгалтад хамрагдсан байгууллагууд НОК-оос өгсөн заавар, зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахин, ширээ хоорондын зай барих, үйлчлүүлэгчийн тоог хүчин чадлынхаа 50 хувиас хэтрүүлэхгүйгээр үйлчилж байгааг онцолж байна. Хоол үйлчилгээний байгууллагууд 14 хоног тутам тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар халдваргүйжүүлэлт, ариутгалыг хийлгэж байгаа ажээ.
Шалгалтын явцад дийлэнх аж ахуйн нэгжүүд хүчин чадлынхаа 50 хувиар үйл ажиллагаа явуулж байна. Цөөн хэдэн баар, ресторанууд хүний тоог хэтрүүлсэн зөрчил гаргажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бүгдийг нь бүр хаа