Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 1402 тохиолдол шинээр бүртгэгдэж, уг халдварын нэн хүнд хэлбэрээр нэг хүн нас баржээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 451 нь Улаанбаатар хотод, 950 нь хөдөө орон нутагт илэрсэн байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 9080 хүн коронавируст халдвараа хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдгээрийн 2953 нь хүндэвтэр, 837 нь хүнд, 195 нь нэн хүнд байгаа гэдгийг ЭМЯ-аас мэдээллээ.
Иймд иргэд та бүхэн олон хүн цугласан газарт очихгүй байх, хүн хоорондын зайгаа чанд барьж амны хаалтыг тогтмол зүүж хэвшихийг анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Minii mongoliin ard tvvmeen mask zvtsegee ,, bid ewtee baiwl delhiid gaihuulna ,,