Хичээлийн шинэ жил эхэлмэгц замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Үүний улмаас эцэг эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэг тарах цагт нь авч амжаагүйн улмаас хоцорсон цаг тутамд 1500-2000 төгрөгийн төлбөрийг тухайн цэцэрлэгтээ төлж хохирох нь олон байдаг.
Тэгвэл энэ хичээлийн жилээс эхлэн Нийслэлийн сонгосон 30 цэцэрлэгийн цагийн хуваарийг 07:00-20:00 цагт ажиллуулж туршихаар болжээ. Ингэснээр хүн бүр 07:30 цагт хүүхдүүдээ хүргэж өгөх гэж түгжрэх биш, шаардлагатай бол 30 минутын өмнө хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх, бүгд 17:30 цагтай уралдаад түгжрэлд гацахын оронд ажлаа зохицуулаад хүүхдүүдээ очиж авах боломжтой болох аж. Энэ ажлыг эхний ээлжид 30 цэцэрлэгт турших бөгөөд хийгээд, үр дүн гарвал нийслэлийн бусад цэцэрлэгт ч хэрэгжүүлэх гэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Bagsh nar n bas tolgoigoo amraaj boldoggvi gjvv. Odorjingoo shuugaand hetsvvv bdag shvv
Bagsh nar n bas tolgoigoo amraaj boldoggvi gjvv. Odorjingoo shuugaand hetsvvv bdag shvv