Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцсаны дараа Нийслэлийн Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэгт ажиллажээ.
Хичээл сургууль эхэлсэн үед хотын замын хөдөлгөөний ачаалал ихэсдэг. Түгжрэлийн шалтгааны 25 хувь нь хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэх, авах гэсэн эцэг эхчүүдийн авто замын хөдөлгөөнтэй холбоотой. Тиймээс БШУЯ түгжрэл ихтэй бүсэд байрладаг 25 цэцэрлэгийн 60 бүлэгт ээлжийн багш ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Эдгээр цэцэрлэгийн цуглах цаг 07.00-09.30, тарах цаг 16.30-20:00 байна. Энэ санаачилгыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэмжиж байгаагаа илэрхийлж Монгол Улсын Засгийн газар хотын түгжрэл, төвлөрлийг бууруулах бодлогыг үе шаттай хэрэгжүүлэхээ онцоллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.