Хөдөлмөрийн үндэсний нам УИХ-ын сонгуулийн 18, 28-р тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх батламжаа өнөөдөр СЕХ-оос гардаж авчээ.
ХҮН-ын ЕНБД П.Ганзориг:
“Зөв хүн электорат эвсэл”-ийн Төлөөлөх зөвлөл хуралдаж, УИХ-ын нөхөн сонгуульд ямар хүн нэр дэвшүүлэх вэ гэдгээ хуулийн хугацаанд багтаан тодруулна. Одоогоор тус сонгуульд нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн намын болон намын бус олон хүн байгаа. Манай намыг дэмжигчид маш их өсөж байгаа. Энэ удаагийн сонгуульд маш олон нам эвсэл, бие даан нэр дэвшигчид өрсөлдөх учраас санал нэлээн хуваагдах байх. Бид Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын 28-р тойргоос л гэхэд 27,000 хүний саналыг авсан. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд Зөв хүн-Электорат эвсэл 250 мянга гаруй хүний саналыг авсан. Тиймээс энэ сонгуульд хүчтэй өрсөлдөгчдийн нэг байж чадна. Үүгээрээ улстөрийн хоёр дахь том хүчин болсон гэдгээ харуулсан.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.