-Хар тамхи тээвэрлэсэн хэрэгт есөн жил ял шийтгүүлсэн эр дахиад л хэрэг өдүүллээ-
Цагдаа, гаалийн байгууллага хамтран Африкаас энэ сарын 11-нд манай улсын харьяат иргэний нэр дээр хаяглан олон улсын шуудан илгээмжээр илгээсэн гурван тэрбум төгрөг буюу 1.1 сая орчим долларын үнэд хүрэх мансууруулах бодисыг илрүүлсэн талаар цахим мэдээллийн хэрэгслүүдэд бичиж байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд улсын хилээр нэвтрүүлэхийг завдаж, хил, гаалийнхны илрүүлсэн энэ төрлийн бодисоос хамгийн өндөр үнийн дүн, хэмжээтэй нь энэ болж буйг ч хууль, хяналтын байгууллагынхан онцолж байгаа.
Уг илгээмжийг гаалийн байгууллагын алба хаагчид илрүүлж, цагдаагийн байгууллагын хяналтад илгээн, эзэн холбогдогч байж болзошгүй хүнийг шалгаж эхэлсэн юм. Энэ мансууруулах бодис бүхий илгээмжийг хүлээн авагч нь хэн байв гэдэг нь эрхгүй анхаарал татна.
Маш их хэмжээтэй уг бодисыг Африкийн хар тамхи наймаалагч зохион байгуулалттай бүлэглэлийн гар хөл болсон, тэдэнтэй харилцаа тогтоогоод удаж буй Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод оршин суудаг “Жоби” гэх хочтой Б.Түвшинжаргалын нэр дээр ирүүлсэн байжээ.
Тэрбээр гадаадаас мансууруулах бодис хүлээн авч борлуулахыг завдсан хэрэгт дөрөв дэх удаагаа холбогдож байгаа юм. Харин шүүх өмнөх хэргүүдийг нь эцэслэн шийдвэрлэж чадаагүй, гэм буруутай, эсэхийг нь дэнслэхээр хурлыг нь товлосон ч шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нар элдэв шалтгаанаар хойшлуулсаар ирлээ.
Уг нь өнгөрсөн зургадугаар сард Б.Түвшинжаргал болон түүнтэй хамт мансууруулах бодис борлуулсан хэрэгт холбогдсон хүмүүсийн шүүх хурлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр болсон юм.
Гэвч өнөөг хүртэл эцэслэн шийдвэрлэж чадаагүй, шүүхээс шүүгдэгч Б.Түвшинжаргал батлан даалтад байлгаснаар ийнхүү дөрөв дэх удаагаа маш их хэмжээний хар тамхи хүлээн авч борлуулахыг завдсан хэрэгт холбогдоод байна.
Тэрбээр 2020 оны намар Малайзаар дамжуулан Африкийн гэмт бүлэглэлийнхний илгээсэн их хэмжээний мансууруулах бодисыг хүлээн авч бусдад борлуулж байсан бөгөөд түүний “бараа”-г авч борлуулдаг хоёр ч хүнийг “Найман шарга” валют арилжааны төвийн орчмоос ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд баривчилж байв. “Жоби” хочтой Б.Түвшинжаргал өнгөрсөн намар ийнхүү гурав дахиа хууль сахиулагчдад баригдсан бөгөөд Малайз, Филиппинээс мансууруулах бодис оруулан худалдан борлуулсан өмнөх хоёр хэрэгт шалгаж байхад нь шүүхээс батлан даалтад гаргаснаар гэмт үйлдлээ үргэлжлүүлэн хийж байсан аж.
Түүний Малайзаас хүлээн авсан “бараа” нь маш их хэмжээтэй, нэлээд өндөр үнэд хүрэх мансууруулах бодис гэдгийг эх сурвалжууд хэлдэг. Тэрбээр нэг гэр бүлийнхэн болох Б.Батцолмон, Н.Алтансувд нарыг ашиглаж мансууруулах бодисоо борлуулдаг байснаас гадна А.Асралт, Б.Баттөр, О.Энхтүвшин, Э.Баяржавхлан, Х.Мөнгөнжигүүр гэх залуустай ч хамтарч байсан нь шалгалтын явцад тогтоогдон гэм бурууг нь дэнслэхээр шүүх хурлыг товлоод байхад ийнхүү дөрөв дэх удаагаа саатуулагдаж байна.
Харин энэ удаа шүүх “Жоби” хэмээх Б.Түвшинжаргалын “толгойг илж” дөрөв дэх үйлдлийг нь нэгтгэн шалгуулахаар буцаах уу, эсвэл өмнөх шалгасан хэргүүдийг нь шийдвэрлээд, сүүлчийн үйлдэлд дахиж нэмж ял оноох уу гэдгийг харах үлдлээ. “Жоби” хочтой Б.Түвшинжаргал өмнө нь хар тамхи тээвэрлэсэн хэрэгт холбогдон БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Хонконгийн шүүхээс есөн жил хорих ял шийтгүүлэн тэнд ял эдэлсэн аж.
Гэвч засрал хүмүүжлийг олоогүйгээр тогтохгүй, Африкийн хар тамхины мафийнхантай сүлбэлдэж, барааг нь борлуулж өгөхөөр тохиролцсон нь удаа дараа их хэмжээний мансууруулах бодис хүлээн авч борлуулсан, завдсанаас нь харагдаж байна. Түүнийг хорих ялаа эдэлж дуусахад нь тус бүсээс албадан гаргаснаар эх орондоо ирж, гэмт үйлдлээ үргэлжлүүлж байгаа гэдэг нь илт.
Ер нь Африкийн хар тамхи борлуулагч гэмт бүлэглэлийнхэн манай улсыг “онилж” мансууруулах бодис их хэмжээгээр илгээж борлуулж байгаад ҮАБЗ, тагнуул, цагдаа, хил, гаалийнхан дүгнэлт хийж буй нь лавтай. Баруун Африкийн гэмт бүлэглэлийнхэн манай улсын иргэдээр дамжуулж хар тамхиа борлуулаад зогсохгүй, Нигерийн иргэн Адекола Олавасен Азийз, Анози Парлингтон Дон тэргүүтэй хүмүүсийг Монголд багш, оюутан гэх мэт халхавч дор илгээн монгол залуусыг элсүүлэн “бараа”-гаа борлуулах арга хэрэглээд баригдан гэм бурууг нь дэнслэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Лалрын шүүгчид ийм тодорхой хэргийг шүүж чадахгүй байгаан авилга авсан нь тодорхой байна.
naad har tamhi chin uguush tudii nuguu tald ni bujignuulj bnshte huuli shuuhiinhen hurtel oroltsootou bolson
Энэ ч угаасаа засрахгүй нөхөр байна доо одоо тэр шүүж хянаж байгаа бүх хүмүүстэй нь шоронд хий бүгд холбоотойн байна доо Угаасаа манай хууль хар тамхичидыг үргэлж л толгойг нь илж байх юм өөрснөө мөнгө авдаг байх оо
Шүүж чадахгүй гэдэг чинь авилга , дээгүүр албан тушаалтантай хамсаатан ханхлаадл бн даа манай шүүх цагдаа их мөнгө гэдэг хана мөргөө биз түүнээс биш барьж хорьж байгаад тулгаад л таслана биз дээ өмгөөлөгч нар бөөн хуйвалдаан мөнгө дамжуулах гүүр ш тээ чадахгүй бол хурцад хэлээд жоохон мансууруулах бодис хармаанд нь хиигээд л хужаа руу түлхүүлчих тэд жинхэнэ ёсоор нь шүүнэ
Шүүх прокурор нь худалдагдсан иймэрхүү хүнд рецедивүүд дээр бөөнд нь байхад нь гүйцэтгэх ажиллагаа явуулчиж байвал яадгын. Тэгж чадалгүй болохоор цагдаа хуулиын байгууллагуудаар тоглож бшд, баривчлах гд ороод ирэхэд нээх номхон эсэргүүцэхгүй баригдчихна, тэгээл дотроо инээгээл суллагдхаа хүлээж бга шд.
Хуулиа чангатгах хэрэгтэй
Мэдэх юм юуч байхгүй, мөнгө зүүдэлсэн хэдэн шүүгч нар, яавал эндээс хэдэн төгрөг унагачих вэ хэмээн шүлс нь гоожсоор, хэрэг шийдэх хугацааг хойшлуулсаар байнадаа.
Ишшш чааваас даа Монголын ялзарсан шүүхийн байж бгааг хараад бгаарай. Шүүшчид бол лалрын пиздаанууд
Дахин дахин оруулаад байхыг бодоход гааль, мэргэжлийн хяналт, шүүгчид, прокурорынхонтой холбоотой байхаа. Түүнээс биш гаалийнхан жаахан будаг, шохой угаалгын нунтаг ч байсан сүржигнээд нэг их ажил хийж байгаа дүр эсгээд л элбэг сарын ажил болгодог шүү дээ.
Sullah heregtei
Ene shuugch nertei MANarsan hahuulchinguud ni herguudiig udaashruulj hen ni iluu mungu uguh vee geed l haraad suudag bololtoi um bna lee?!!! Minii shiidegdeegui hereg gehed l shuuh hural ni 10 garui udaa hoishlogdood unend guitsegdeed yag shiidver gardgiin davaan deer hergiig ni murdun baitsaaltad butsaasan , odoo bas jil garan bolj bna.Zalilangiin 30aad hohirogchtoi 2 terbum garui tug iin hohiroltoi hereg . Zohioon baiguulagch ni MANii jijig hurgan darga. Eden chini mungu geheer uygaach uhaad ugnu.Olon niited il bolgono geheer murdun baitsaaltiin nuuts shuuheer etselen dhiidegdeegui hergiin nuutsiig zadalbal ysl ugnu geed bid hohirood deerees ni yal avna.Odoo ene har tamhichinguud nol 2-3 jiliin daraa darhlagdsan har tamhinii tolgoilogch boloh um bna l daa?!!!
Новшийг шууд цаазал
шууд цаазал гүицээ гоних хэрэгүиэ