СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ажил хайж ирж байгаа залуус цөөн, эсэргээрээ ажилгүйдлийн тэтгэмж авах гэсэн иргэд олон байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
2 жилийн өмнө

“Алтан намар" хөдөлмөрийн яармаг болж байна. Уг яармагт бүх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, хөдөлмөрийн биржүүд болон томоохон ажил олгогч компаниуд оролцож байна. Уг өдөрлөгт хориод мянган ажлын байрыг нээлттэй зарлажээ.

Ургац хураалтад оролцох залуусыг өдрийн 50 мянган төгрөгийн цалинтай ажиллуулах юм.

Хөдөлмөрийн бирж:

-Манай биржид 300 гаруй ажлын байр байна. Таван богд, Берлин зоог, Пицца хат гэх мэт олон байгууллага хамтран ажиллаж байна. Ихэвчлэн оюутан залууст зориулсан цагийн ажлууд байна.

Ажилд орохыг хүссэн залуусын харилцаа, хандлага, мэргэжлийг нь харгалзан тохирох ажлын байранд нь зуучилж байна.

40-ээс дээш насныхан ажил идэвхтэй хайж байгаа ч, 20 орчим насны залуус ажил хайхгүй байна

Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн:

- Голчлон үйлчилгээний чиглэлийн ажилтан авах захиалга байна. Тэр дундаа үйлчлэгч, худалдааны зөвлөхийн ажлын байр олон байна. Байнгын ажлын байрны дундаж цалин сая төгрөг хавьцаа байна. Дээр нь урамшуулал өгдөг.

Өмнө нь аж ахуйн нэгжүүд ихэвчлэн туршлага заадаг байсан бол сүүлийн үед туршлага заахгүйгээр, сургаад авъя гэдэг болсон. Гэвч ажил хайж ирж байгаа залуус цөөн байна. Эсэргээрээ ажилгүйдлийн тэтгэмж авах гэсэн иргэд олон байна.

Зуны амралт, зугаалгын цаг байгаа учир ажил хайж байгаа хүн бага байж болох ч харьцангуй 8 сар гарсан учир уг нь ажил эхлэх болсон баймаар. Гэтэл ажил хайгчид маш цөөн байна.

Тухайлбал: “Хаппи сити” групп компани л гэхэд нягтлан бодогчийн ажлын байранд  заавал ажлын туршлага шаардахгүй, сургаад авъя гэж байхад ирэх хүн алга байна.

 

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

javhaa
2 жилийн өмнө
192.82.69.157

nas zaahaa bolchih diplom bas turshlgatai 40 uus deesh nasniihan zunduu hiilgeldee boldoggui yumuu

Иргэн
7 сарын өмнө
66.181.161.224

Ямар ажил бна аа ажил хиймээрл бна Ажилгүйдлын тэтгэмж авч бгаа хүмүүсээ шалга хэн дуртайн авч чадах уу дунд шатныхаан сайн бод ажилаа хий

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.