СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-08-13

“Яармаг” худалдааны төвийн зүүн уулзвараас хойших 0.8 км замын ажил 85 хувьтай байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн тавдугаар хороо, “Яармаг” худалдааны төвийн уулзвараас хойших 0.8 км авто замын ажлын явц 85 хувьтай байна.

Тус замын ажлын хүрээнд далангийн дүүргэлт, цементээр бэхжүүлсэн суурь, хашлага суурилуулах, асфальт бетон хучилт, борооны ус зайлуулах шугам, хэвтээ тэмдэглэгээний ажлууд хийгдэж, авто замын зорчих хэсэг бүрэн дуусгасан байна.

Тухайн авто замын явган хүний замын трасст 25 нэгж талбар өртсөнөөс таван нэгж талбарыг бүрэн чөлөөлсөн, 20 нэгж талбарыг чөлөөлөхөөр ажиллаж байна.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан зам барилгын ажлын нөлөөлөлд өртөөд байгаа байршлуудыг чөлөөлөх талаар дүүргийн газрын алба болон бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллах, мөн гэрээт хугацаандаа зам барилгын ажлыг чанартай гүйцэтгэж дуусгахыг гүйцэтгэгч байгууллагад үүрэг болголоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.