СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-08-12

Сургууль татан буулгах “тэнэглэл”-ийг Б.Сүхбаатар санаачилж, Н.Баярмөнх гардан гүйцэтгэж байгаа юу?

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Нийслэл дэх сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдлаас үүдэн сургуулиуд гурван ээлжээр хичээллэх, нэг ширээнд гурван хүүхэд чихэлдэж суух гээд бэрхшээлүүдийг бидний хүүхдүүд хөлсөө урсган туулж яваа. Харин нэг ч гэсэн сургууль, цэцэрлэг нэмж ашиглалтад оруулахаар ажиллаж, хөөцөлдөж явах ёстой нийслэл, дүүргийн удирдлагууд тэгвэл эсрэгээрээ сургууль татан буулгах шийдвэр гаргуулахаар улайран гүйж яваа эмгэнэлтэй үйлдэл Баянзүрх дүүрэгт болж байна.

Тодруулбал, 2016 онд ашиглалтад орсон нийслэлийн ерөнхий боловсролын 136 дугаар бага сургуулийг татан буулгаж, 148-р сургуультай нэгтгэхээр нийслэлийн Боловсролын газраас ажлын хэсэг гарчээ. Тус ажлын хэсгийг нийслэлийн Боловсролын газрын Дэд дарга Ж.Буянтогтох ахлан яваа аж.

136-р бага сургуулийг татан буулгах саналыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх өнгөрсөн долоодугаар сарын 29-ний өдөр нийслэлийн Боловсролын газарт хүргүүлсэн аж. Гэвч эх сурвалжийн мэдээллээр тухайн “тэнэглэл”-ийг санаачлагч нь нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, “Суман гүн” ХХК-ийн эзэн Б.Сүхбаатар гэх мэдээлэл байгаа юм.
Ямар ч юм ашиг сонирхолд өртөн, татан буугдах хэмжээнд яригдаж буй 136-р сургуульд 350 гаруй сурагч суралцаж, 30 гаруй багш, ажилтан ажилладаг. Сурагчдыг нь 148-р сургууль руу шилжүүлэх бол багш, ажилтнуудыг нь хэрхэх нь тодорхойгүй байгаа аж. Эндээс харвал ямар судалгаанд үндэслэн, ямар хуваарилалт, зохицуулалт хийсэн нь огт тодорхойгүй, гагцхүү  “яах нь хамаагүй, яадаг ч байсан татан буулга” гэдэг чиглэлд лүндэгдүүлсэн бололтой юм.

Нэмж байгуулахын оронд нийлүүлж цомхотгох, татан буулгах ухаан сийлж суугаа Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, алсаас чиглэл өгч байгаа гэх НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар нарт төрийн байгууллагыг татан буулгах, төрийн алба хаагчдын ажлын байрыг зоргоороо өөрчлөх, үгүй болгох, түмний алаг үрсийн сурах орчинг өөрсдийнхөөрөө өөрчлөн, эргүүлж байх хааны мэт эрх ямба бий юу?
Үргэлжлэл бий...

Сурталчилгаа


Сэтгэгдэл (11)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.49

За зайлж үз

567
3 жилийн өмнө
64.119.21.168

Нэмэхийн оронд нэгтгэдэг та хэн бэ. Амжихуу

Зочин
3 жилийн өмнө
84.197.114.209

Татан буулгаад дахин барих юм уу 2 эрх мэдэлтэн газрыг хувааж найрлах гэж байгаа юм уу арай өөр юм руу дайр л даа сургууль цэцэрлэгээс бузар савраа тат

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.89

Шунал нь ихдээ шулам болжээ. Хэн нэгэн мөнгтэй эрх мэдэлтэй "эрхэм" авчихсан бна. Яаж идэхэв, яаж завшихав гэж өлбөлзөж явдаг луйварчид юмаа

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.103

Hewiin vil ajilgaatai ywaj bsan surguulig gent tatan buulgaan gedeg chin yu gesen vg yum malnaas doloon door yum da bvhel bvten 30hvn amidral bga shv de ymar yum oilodgvi yum be 30hvn bvl yaj teejeh yum be mal gej helhees oor vg alga

Зочин
3 жилийн өмнө
103.206.195.194

odoo surguuli oroh gej baihad Tatan bulgah geel yrj baidag tsag uy monuu

иргэн
3 жилийн өмнө
64.119.16.178

Худлаа шийдвэр гаргаж газрыг хууль бусаар авч орон барьж хувааж идэх гэсэн арга даа....ээ чааваас яасан их шунал вэ?!

Зочин
3 жилийн өмнө
202.126.90.159

Нэмэхийн оронд хасна гэнэ? Тэгвэл дахиад л короно гээд дахиад ь хичээл орохгүй. Хүүхдүүд сурч мэдсэн юм байхгүй болдог юм байгаа биздээ. Улириасаар байж хэзээ төгсөнө гэхийн? Ийм юм байж болохгүй. Хүүхдүүд хичээл орно гээд хичнээн баярлаж байгаа билээ? Арай чдээ

Зочин
3 жилийн өмнө
139.5.219.33

БЗД н УИХ н гишүүд ЕБС г самарч дууслаа.

Zochin
3 жилийн өмнө
66.181.179.120

УИХ н гишүүд ЕБС г самарч дууслаа. атан буулгаад дахин барих юм уу 2 эрх мэдэлтэн газрыг хувааж найрлах гэж байгаа юм уу арай өөр юм руу дайр л даа сургууль цэцэрлэгээс бузар савраа тат

Chimgee
3 жилийн өмнө
90.129.223.130

Arai yu !! Boliochee!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.