СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2021-08-12

Монголбанк: Ардын хувьсгалын ойд зориулсан мөнгөн тэмдэгт гаргасан нь үнэн

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 10,000 төгрөгийн дэвсгэртийг шинэ загвараар хэвлэж, гүйлгээнд оруулсан тухай мэдээллийг Монголбанкнаас тодруулахад үнэн хэмээн хариулав. Тус мөнгөн дэвсгэртээс хэчнээн ширхэгийг хэвлэсэн, хэзээнээс гүйлгээнд оруулсан эсэхийг асуухад “Мөнгөн тэмдэгтийн газраас уг мэдээллийг тодруулаад эргээд хэлье” гэв.

Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хэвлэсэн мөнгөн тэмдэгт нүүрэн талдаа Ардын хувьсгал 1921-2021 гэсэн бичигний дор сэлэм барин давхиж буй морьтон эрийн дүрс бүхий логотой, ард талд Сүхбаатар жанжны зургийг таллан хэвлэж, хажууд нь монгол бичгээр “Бидний улс эв санаагаа нэгтгэн нийтийн хүчээр зориглон хөдөлбөөс мэдэхгүй чадахгүй хэмээх зүйл  огт үгүй болж цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” гэсэн бичигтэйгээр хэвлэгджээ.

Төв банк/Монголбанк/-ны тухай 7.2-т “Монгол Улсын мөнгөн тэмдэгт нь цаасан болон зоосон хэлбэртэй байна. Мөнгөн тэмдэгтийн хэв загварыг УИХ-аас батална” хэмээн зааж өгсөн байдаг аж. Гэвч Монголбанкнаас дээрх мөнгөн тэмдэгтийн загвараа УИХ-аар батлуулалгүйгээр хэвлэсэн гэх асуудал яригдаж байна. 

Хэрвээ Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан хэвлэсэн мөнгөн тэмдэгтийн загварыг УИХ-аар батлуулалгүй хэвлэсэн нь тогтоогдвол Монголбанкны удирдлагуудад Эрүүгийн хуулийн 18.7-д заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгах юм байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
3 жилийн өмнө
202.179.25.25

МОНГОЛ БАНКНЫ МӨНГӨ ХЭВЛҮҮЛЭХ ЗӨВШӨӨРӨЛИЙГ УИХ НӨХӨӨД ГАРГАХ БАЙХАА. БИД МОНГОЛЧУУД ШҮҮ ДЭЭ.

Зочин
3 жилийн өмнө
69.250.15.186

ХУУЛЬ ЗӨРЧСӨН БАЙНА

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.