Сүүлийн үед нийслэлийн нутаг дэвсгэрт бамбай хоншоорт гэх хортой могойтой холбоотой дуудлага мэдээлэл тогтмол ирэх болжээ. Энэ төрлийн дуудлага мэдээлэл өдөрт хэд бүртгэгдэж байгааг Нийслэлийн байгаль орчны газрын Амьтан, ургамлын асуудал эрхэлсэн мэргэжилтэн Ц.Цолмонбаатараас тодруулахад “Зөвхөн өнөөдөр л гэхэд нийслэлд могой үзэгдлээ гэх хоёр ч дуудлага бүртгэгдээд байна. Ер нь өдөртөө 2-3 дуудлага сүүлийн үед тогтмол ирж байна” гэв.
Хорт могойтой холбоотой дуудлага мэдээлэл ялангуяа Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан гэсэн захын гурван дүүрэгт үзэгдэх нь элбэг байгаа тул иргэд та бүхэн сэрэмжтэй байхыг Нийслэлийн байгаль орчны газраас сэрэмжлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.