Сүүлийн үед соёлын өвийн эд өлгийн зүйлсийг хулгайлах гэмт нэмэгдсэн талаар ЦЕГ болон Соёлын яамнаас мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны хошууч С.Бямбадэлгэр:
Эрүүгийн хуулийн 25-р бүлэгт соёлын өвийн гэмт хэргийг хуульчилсан байгаа. Эртний булш бунхан хирэгсүүрийг ухах, тонох гэмт хэрэг сүүлийн үед олноор үйлдэгдэж байна. Энэ хэргийг үйлддэг хүмүүс нь эртний эдлэл худалдан борлуулдаг, энэ төрлийн гэмт хэргээр өмнө ял шийтгэл эдэлж байсан хүмүүс байна.
Тэдгээр хүмүүс монгол улсад түр болон байнга оршин сууж буй гадаадын иргэдийн захиалгаар дээрх хэргийг үйлдсэн байна. Энэ оны эхний найман сарын байдлаар музейн эд зүйлсийг хулгайлсан 8, соёлын өвийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг 9 удаа бүртгэгдсэн.
Мөн соёлын өвийн эд өлгийн зүйлсийг хулгайлсан таван гэмт этгээдийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Дээрх хүмүүс өдрийн цагаар аялж зугаалж буй мэтээр сүм хийдээр орж хулгайлах эд зүйлсээ судлаад шөнө нь гэмт хэргээ үйлддэг болох нь тогтоогдсон.
Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн:
Засгийн газар, Соёлын яамнаас соёлын өвийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийг огт байхгүй болгох чиглэлээр хатуу тэмцэж байгаа. Соёлын өвийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн талаарх мэдээллийг авдаг сүлжээг бий болгохоор зорьж байна. Соёлын өвийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн хохирогч нь ард түмэн, нийт хүн төрөлхтөн байдаг.
Манай яамнаас Архангай, Өвөрхангай тэргүүтэй хэд хэдэн аймгуудад ажиллаж, соёлын өвийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Соёлын өвийн эсрэг гэмт хэргийг бууруулахад бүртгэл мэдээлэл хамгийн чухал байдаг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ямар хүн өршөөсөн өө Нямбаатар хар даа