Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 1443 тохиолдол шинээр бүртгэгдэж, уг халдварын нэн хүнд хэлбэрээр зургаан хүн нас баржээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 442 нь Улаанбаатар хотод, 1001 нь хөдөө орон нутагт илэрсэн байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 8766 хүн коронавируст халдвараа хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдгээрийн 2735 нь хүндэвтэр, 780 нь хүнд, 177 нь нэн хүнд байгаа гэдгийг ЭМЯ-аас мэдээллээ.
Иймд иргэд та бүхэн олон хүн цугласан газарт очихгүй байх, хүн хоорондын зайгаа чанд барьж амны хаалтыг тогтмол зүүж хэвшихийг анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.