Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Туул гарден” рестораны гадна талбайд “UB in the Sky” нэртэй Монгол Улсад анхны гэгдэх агаарын ресторан нээлтээ хийсэн.
Нэг удаад 18 хүнийг 45 метрийн өндөрт кранаар өргөж хооллуулдаг уг рестораныг НМХГ-ын улсын байцаагчид очиж шалгахад “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн холбогдох заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдсон тул үйл ажиллагааг нь зогсоожээ.
Нэг хүнд нэг цагт 200,000 төгрөгийн үнэтэйгээр үйлчилдэг тус агаарын ресторан “Рестораны зориулалтаар ашиглах гэж буй бүтээцийн гарал үүслийн бичиг баримт, зураг төсөл, тооцоо, угсралт, засвар үйлчилгээ, аюулгүй ажиллагаа болон туршилт, үзлэг шалгалт хийх зааварчилгаагүй”-гээр үйл ажиллагаа явуулж байсан хэмээн НМХГ-аас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.