Улсын онцгой комиссын шийдвэрээр аймаг, дүүргүүд бөхийн барилдаан зохион байгуулж эхэлсэн. Энэ дагуу өчигдөр буюу 08-р сарын 11-нд Хөвсгөл аймагт 128 бөхийн барилдаан болсон ч найраатай, будлиантай, үзэгч олноо хүндэтгээгүй барилдаан болсон гэж үзэн МҮБХ-оос хүчингүй болгожээ.
Эхнээсээ л хэл ам, хэрүүл тэмцэлтэй эхэлсэн уг барилдаанд улсын цолтой бөхчүүдийг барилдуулахгүй хэмээн тус аймгийн харьяат, Улсын харцага Г.Ганхуяг дуугарсан бол Улсын арслан Ц.Содномдоржийн хувьд улс, аймгийн цолтой гэж ялгалгүй, гадна, дотны гэж ялгалгүй барилдуулах санал гаргажээ. Гэвч зөвхөн Хөвсгөлийн харьяат улсын цолтнууд барилдаж, бусад аймгийн харьяат бөхчүүдийг хассанаар эхэлсэн байдаг.
Гэвч дунд нь баахан будлиан хутгасан Г.Ганхуяг харцага хоёрын даваанд уначихсан байсан өөрийн хүү Г.Бат-Эрдэнийг Аймгийн начин болгожээ. Харин Улсын арслан Ц.Содномдорж бэлтгэл хангагч дүү Б.Баасанбаярыг мөн начин болгожээ.
Уг барилдаанд Д.Баяраа Гарьдын хүү, аймгийн харцага Б.Төрмаганай түрүүлж, Бүрэнтогтох сумын харьяат, аймгийн харцага А.Мягмаржав үзүүрлэсэн байна. Үзүүр түрүүний хоёр бөхийн барилдаан ч олны дургүйг хүргэсэн, жүжиглэсэн өнгө аястай, бөхийн ёсзүйд байхгүй хандлага гаргасанд бөх сонирхогч түмэн гомдолтой байгаа ажээ. Тиймээс ч МҮБХ Хөвсгөл аймгийн бөхийн барилдааныг хүчингүйд тооцжээ.
Уг барилдааныг шууд дамжуулсан "Хөвсгөлийн өнгө" цахим хуудасны бичлэг:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Барилдаж ч чадахгүй, уралдаж ч чадахгүй болж дээ
Ulsiin arslan Sodnomdorj sumiin zaan Baasabayar hoyoriin barildaaniig buh tailbarlagch ni Garsan tsagaasaa hoish sumiin zaan Baasanbayar garsan tsagaasaa hoish sanaachilgiig gartaan awj barildaj baina gj baina shuu tamnee
Bulai yum boson doo
Больчооч ядаргаатай өөхөн бөмбөөлэйнүүд. Тэгээд нээх МГЛ улсын ёс жаяг баяр наадам устлаа гээд хуцалдаад байсан ийм л болохоор устах гээд үзэх хүнгүй дуртай хүнгүй болж байгааншт
Ийм л учраас Монголчууд үндэсний БӨХ- өө биш , тарган мантуу СУМО- г сонгож үзэх болж дээ !!! Хөөрхий ??? гх гх гх
Бөхийн найраа , даваа , цолыг мөнгөөр шийддэг бүхнийг , бөхийн холбоо хориж мэддэгдэл бүх аймагт наадам хийхээс нь өмнө хүргүүлж , өгсөн авсан 2 бөхийг арга хэмжээ ав . Улсын цолтой бөхчүүлийг аймгийн наадамд битгий барилдуул мөнгө авч , худлаа унаж , жүжиглээд төвөгтэй юм . Залуу бөхчүүлийн аав , ээжийн зээл тавин олсон хэдэн төгрөгийг ичихгүй аваад унаж өгдөгөө боль . Авилга улсын наадам гэхгүй , аймаг , сумын наадамд олон жилийн өмнөөс бий болсон . Цол нь хэдээр авдаг гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа шүү . Монгол улсын нутаг дэвсгэрт өөр , аймаг , сумын бөхчүүл барилдуулах үгүй гэж , бүү тэнэгт . Сумод дээд зиндааны бөхчүүл доод зиндаанд барилдаг үгүй байх шүү .
zow2 hvchingvi bolgoson n zow
наадам хиих хэрэггүи ээ.
Энэ худлаа бөхөнцөрүүдийг зайлуулж болохгүй юу. Ямарч ёс зүйгүй түмэн олныг доромжилж өгөх юмаа
Hoshon shog pizda