Зон олны намын дарга Э.Одбаяр нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гүтгээгүй байна хэмээн Сүхбаатар дүүргийн шүүх үзэж, түүнд эрх бүхий албан тушаалтнаас ногдуулсан торгуулийг хүчингүй болгожээ.
Хэргийг сануулбал, Э.Одбаяр өнгөрсөн нэгдүгээр сард Сүхбаатарын талбайд хэвлэлийн бага хурал зарлах үедээ “Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс төрийн институт хооронд үл ойлголцол үүсгэж, ард түмнийг хагалан бутаргаж байна. Талбай дээр саяхан болсон жагсаал дээр АН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэд зэрэг түүний хамаарал бүхий хүмүүс байсан нь зургаар нотлогдож байгаа. Тэд "Ордон руу дайръя. Тодорхой хүмүүсийг чирж гаргаж ирье" хэмээн уриалж байсан. Монгол улсын Ерөнхийлөгчийн энэхүү хууль бус үйл ажиллагаанд эрх баригчид төмсөгдүүлж, бөлдөгдүүлээгүй юм бол хариуцлага тооцох ёстой. Сонгууль болох гэж байна гэж алгуурлаж болохгүй. Ерөнхийлөгч хоёр удаа Үндсэн хууль зөрчсөн. 2019 онд Шүүхийн тухай хуулийн өөрчлөлтөөр улс төрийн хоригдлууд бий болгосон. Ерөнхийлөгч өөрөө оффшортой, данстай мөртлөө оффшороос мөнгө оруулж ирнэ гэж мэдэгдэж байна. Монгол ялна гэж хэлчихээд цаагуураа улс эх орны хөгжлийг гацааж байна. Энд хөрш орнуудын бодлого явж магадгүй” хэмээн хэлсэн байдаг.
Үүнд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрынхан эгдүүцэж, Э.Одбаярыг нэр төрд халдсан хэмээн цагдаагийн байгууллагад өгч байжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Jenkog trooluutdai ni daraj baij mongol negden hugunu jenko bol niigmiin daisan
Ene genco lalriig demjigchid bygd ene llrtaigaa zailtsgaaj nutag chuluulj uguurei. Mongoliig jinhene alsan huwalznud