СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-08-11

Авто зогсоол байсан газрыг тохижуулж, иргэд амарч зугаалах боломжтой орчин бүрдүүлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн нэг дүгээр хороо 18 дугаар байрны урд талд хийгдэж буй хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажлын гүйцэтгэл 99 хувьтай үргэлжилж байна.

Өмнө нь авто зогсоол хэлбэрээр ашиглаж байсан газрыг тохижуулж, иргэд амарч зугаалах боломжтой орчныг бий болгожээ. Энэхүү ажил 7 дугаар сарын 5-нд эхэлж, гүйцэтгэл бүрэн дуусаад байна.

Тохижилтын ажлын хүрээнд чийрэгжүүлэх дасгалын 4 хэрэгсэл, бага насны хүүхдэд зориулсан нэг тоглоомыг суурилуулснаас гадна сагсны талбай, сүүдрэвч зэргийг шинээр барьж байгуулжээ.

Ахмадууд амарч, хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой орчныг шинээр байгуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлснээр бид эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд ажиллаж, амьдрахад чухал ач холбогдолтой!

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.