О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир:
Чөлөөт өрсөлдөөн, чөлөөт сонгууль гэдэг зүйл байхгүй боллоо. Засгийн газар Замын-Үүдийн боомтоор орж гарч байгаа машины тоог нэмэгдүүлж, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих ажлыг огт хийхгүй байна. Хэрвээ орж гардаг машины тоог нэмчихвэл тэнд чөлөөт өрсөлдөөн бий болж, тээврийн зардал огцом буурах ёстой. Гэтэл манай Засгийн газар чөлөөт худалдааг дэмжихгүй байна. Үүнээс гадна МАН-ынхан УИХ-ын нөхөн сонгуульд шударга өрсөлдөхгүй байна. Зүгээр л өөрийнхөө хүмүүсийг захиалж ялуулж байна. Ардчилсан нам ялж ялагдах нь чухал биш харин шударгаар л сонгуульд өрсөлдөхийг хүсэж байна. С.Эрдэнэ АН-ыг төлөөлөх эрхгүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.