Засгийн газрын хуралдаан хуваарь ёсоор өглөө 08:00 цагт эхэлсэн. Хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэж байгаа бөгөөд юун түрүүнд Иргэний нисэхийн ерөнхий газар/ИНЕГ/-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Учир нь өнгөрөгч долоо хоногт АТГ-аас ИНЕГ-т нэгжлэг хийсэн бөгөөд түүний хууль бус үйлдлийг илрүүлж, холбогдох бичиг баримтуудыг хурааж авсан байна. Тодруулбал, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар” чиглэлд нисдэг МИАТ ХК-ийн нислэгийн тоог цөөлж, БНСУ-ын “Изинис Эйрвэйз” ХХК-ийн нислэгийн тоог нэмэгдүүлэх нууц хуйвалдаан хийж байгаад баригдсан гэх мэдээлэл бий.
Тиймээс ч түүнийг өнөөдөр ийн үүрэгт ажлаас нь чөлөөлж буй аж. Харин түүний оронд хэнийг томилох нь хараахан тодорхой болоогүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.