Өнөө жил Дундговь аймгийн Гурвансайхан суманд 30 гаруй мянган адуу тоологджээ. Адуу голлон малладаг олон айл, өрхүүд Гурвансайхан суманд байдгийн нэг нь адуучин Д.Мөнхтүмэнгийнх.
Тэд өнөө жил 500 гаруй адуу маллаж, 100 орчим унага хүлээн авч "Алтан унага"-ны эзэн болжээ.
Адуучин Д.Мөнхтүмэн 1993 оноос хойш адуу маллаж байгаа бөгөөд түүний нүүдэлч, хөдөлмөрч занг нутгийн ард түмэн андахгүй мэддэг байна. Д.Мөнхтүмэнгийн дөрвөн хүүхэд дөрвүүлээ аав, ээжийгээ даган адуучин, малчин болсон байна.
Д.Мөнхтүмэнгийнх жилийн дөрвөн улиралд нүүдэл хийдэг бөгөөд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Дундговь аймгийн бусад сумд, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий аймгуудаар оторложээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бэлчээр нутаг талхлагч. Улсад татвар төлөхгүй, өөрийн болон бусдын бэлчээрийг сүйтгэхээс өөр ач холбогдолгүй мал малладаг малчин байна
Bayr hvrgie. Malchin tvmnii nor ih hudulmuriig yutai ch zvirleshgvi