СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-08-10

Өнөөдөр МАН, ХҮН-ууд нөхөн сонгуульд оролцох албан бичгээ өгнө

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

УИХ-ын 18-р тойрог/Хэнтий аймаг/, 28-р тойрог/Сонгинохайрхан дүүрэг/-ийн нөхөн сонгуульд албан хүсэлтээ намууд өгч байна.

УИХ-ын нөхөн сонгуульд оролцох хүсэлтэй нам, эвслүүд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26.1-д заасны дагуу санал хураалт явуулахаас 60 хоногийн өмнө буюу өнөөдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хандан сонгуульд оролцохоо илэрхийлэх ёстой.

Өчигдөр/2021.08.09/ С.Эрдэнийн талын Ардчилсан нам Сонгуулийн ерөнхий хороонд албан бичгээ өгсөн бол өнөөдөр 12:00 цагт МАН, 14:00 цагт Хөдөлмөрийн үндэсний нам албан бичгээ өгөх ажээ. 

Төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар есөн нам эвсэл материалаа өгсөн байна.

Үндэсний аудитын газарт МАН, АН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, Зөв хүн электорат эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон нам мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа ирүүлжээ.

Мэдээлэл сануулахад СХД-ээс УИХ-д сонгогдсон Д.Сумъяабазар хотын дарга болсноор УИХ-д тус дүүргийг төлөөлөх УИХ-ын гишүүний орон тоо дутсан бол Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сэнтийд заларснаар дахин хоёр дахь суудал эзгүйрээд байгаа юм. Тиймээс нөхөн сонгуулийг энэ 10-р сард зохион байгуулж, УИХ-ын хоёр гишүүнийг нөхөн сонгох гэж байна. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. UROLOGIST
2 жилийн өмнө
185.15.21.75

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.